ХАРШИЛ - Хамар битүүрч нус гоожих, нүд загатнаж улайх зэрэг харшлыг нам дарах аргууд
Харшил хөдлөж хамар битүүрч, нус, нулимс зэрэг гоожиж, хамар, нүд загатнах үнэхээр хэцүү шүү дээ. Тэгвэл гэрийн нөхцөлд эм тариа хэрэглэхгүйгээр байгалийн аргаар хэрхэн энэ байдлаас ангижрах вэ?
Дулааны улиралд тоос шороо, ургамал ногоо, шарилж, агаарын бохирдлоос болж олон хүний харшил хөдлөдөг. Харшил хөдлөсөн үед хамар битүүрч амьсгалахад хүнд болох, шингэн нус гоожих, ойр ойрхон найтаах, хамар нүд загатнаж улайх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч болсон болоогүй харшлын эм тариа хэрэглэж эхэлдэг. Ийм үед байгалийн органик бүтээгдэхүүнүүд ашиглан хэрхэн богино хугацаанд харшлаас ангижрах аргыг хүргэж байна.
1. Сод, давстай ус - 2 цайны аяга бүлээн усанд 1 цайны халбага давс, 1 чимх хүнсний сода хийж сайтар хутгана. Ингээд хамрандаа ээлжлэн дусаана. Эхлээд хамрыг сайтар нийж цэвэрлэсний дараа дусаагаар ашиглан дусаах ба ингэснээр хамрын нусамхай, шүүрхий байдлыг арилгаж цэвэрлэдэг байна. Хамрын битүүг ч нээж өгнө. Хамар цэвэрлэгдэж онгойх хүртэл хэд хэд дусааж болно.
2. Халуун усанд утах - Хамар битүүрч амьсгальж чадахгүй хэцүү болж, нус нулимс гоожиж үнэхээр хэцүү байдал үүсэхэд гэрийн нөхцөлд авч болох хамгийн энгийн арга бол буцалсан халуун усанд утах юм. 1л орчим усыг буцалгаад задгай амтай саванд хийж толгой дээрээсээ битүү зузаан алчуур нөмөрч 10-15 минут буцалсан усны халуун ууранд утна. Ингэхдээ хамраараа амьсгаа авч амаараа гаргах зэргээр удаан тайван утна. өдрийн турш 2-3 удаа хэд хэд утаж болно. Хамар, нүд онгойж хөнгөрөх болно.
3. Цагаан гааны бэлдмэл - 1 хоолны халбага нунтаглаж жижиглэсэн цагаан гаа, 10-15 шанцай /синнамон/, 1 цайны аяга буцалсан халуун ус хэрэгтэй. Усанд цагаан гаа болон шанцайг хийж 5 минут орчим буцалгаад галаас гаргаж хандлагдсан усыг сайтар шүүж авна. Ингээд 1/2 цайны халбага зөгийн бал 2-3 дусал нимбэгний шүүсийг хийж хольж хутгана. Харшлийн улиралд харшил ид хөдлөсөн үед энэхүү цайг өглөө, өдөр, орой 3 удаа хийж угаарай. Ер нь цагаан гааг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж заншвал харшлын эсрэг хамгийн сайн эмчилгээний нэг болно.
4. Сармис - Харшилын үед сармис эсвэл сармисны хандыг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж заншвал харшлын эсрэг дархлаа тогтоож нянг устгах үр дүнтэй юм. Ингэхдээ сармисыг дангаар нь бус хоол хүнстэй хачирлан,амтлаж идээрэй.
5. Алимны цуутай ус - 1 цайны аяга бүлээн усанд 2 цайны халбага органик цэвэр алимны шүүсийг хийж сайтар хутгана. Мөн 1 цайны халбага зөгийн бал эсвэл нимбэгний шүүсний аль нэгийг хийж хутгана. Ингээд өдөрт 3 удаа ууж заншаарай. Таны харшлыг үнэхээр сайн эмчлэх болно.