Зуны улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

2016 оны 6 сарын 30

Зуны хуурай агаар, халуун нар хэт ягаан туяаны улмаас хүний арьс хуурайшиж мэдрэмтгий болохын зэрэгцээ сэвхдэж харладаг. Нөгөөтэйгүүр халуун наранд халууцан хөлөрч байдаг тул чийглэг болдог ч байж болно. Тэгвэл чийглэг арьсанд тоос шороо маш амархан наалдхаас гадна таны хэрэглэсэн крем шингэж арьсыг тань бохирдуулдаг.

Залуу сайхан төрх, торго шиг зөөлөн, уян налархай арьсаа насан туршид хадгалахыг хичээдэг бүсгүй таньд зуны бүгчим өдрүүдэд арьсаа хамгаалж арчлах нь туйлын чухал асуудлуудын тань нэг болж байгаа бол та доорх зөвөлгөөг уншаад үзээрэй.

1. Бүсгүй таньд зөвлөх эхний зөвлөмж бол та яг одоо халуун наранд гарах гэж байгаа бол нар салхинаас хамгаалсан нарны тосыг пудрын доор тавиад гараарай.

2. Хэрвээ таны нүүр хөлөрч будаг тань урсаад байвал салицилийн хоёр хувийн уусмалаар арчиж болно. Мөн нимбэг, өргөст хэмхээр өглөө оройдоо арчиж болно.

Түүнээс гадна бага зэрэг давстай ус ууж байхыг зөвлөе.

3. Зуны улиралд хүн шингэнээ хөлсөөрөө байнга алдаж байдаг тул шингэн юм сайн ууж байх хэрэгтэй. Ус бол арьсны хэвийн балансыг барьж байдаг үндсэн хүчин зүйлийн нэг шүү дээ.

4. Та нэгэнт сэвхтсэн бол нимбэгээр арчаад үзээрэй. Сэвх тань бүдгэрч арилах болно.

5. Хэрэв та аль хэдийн халуун наранд яваад борлосон бол цайруулах тосыг удаан хугацаагаар хэрэглэх хэрэггүй. Цайруулах тосыг их хэмжээгээр нүүрэндээ нялснаар арьс сэвхдэж арьсны чийг алддагддаг. Үүний оронд та чийгшүүлэгч маскийг долоо хоногт ядахдаа 2 удаа тогтмол тавиарай.

6. Арьсаа цэвэр байлгахын тулд зөв цэвэрлэх нь хамгаас чухал байдаг. Үүнд: Эхлээд усаар угаалгүй, тосон цэвэрлэгчээр будгаа арилгана. Үүний дараа шингэн савангаар угаана. Ихэвчлэн хөвсгөр зөөлөн угаагч хэрэглэх нь зүйтэй. Байнга биш ч долоо хоногтоо нэг удаа скрабаар арьсаа гуужуулж байгаарай. Хэрэв байнга гуужуулбал арьс гэмтэж, харлан сэвхтдэг. Дараа нь нүүр, хүзүүгээ бүлээн усаар шүршин сэргээх хэрэгтэй. Нүүрийг арчихдаа нүүрний гол хэсгээс гадагш чиглүүлсэн хөнгөн иллэг хийнгээ алчуураар зөөлөн дарж хатаана.

7. Нүүрээ угаахдаа зөөлөн усаар угааж байгаарай. Үүнд цас борооны ус хамгийн тохиромжтой гэж үздэг. Хэрэв хатуу ус хэрэглэвэл арьс хуурайших аюултай. Тиймээс усны хатуулгыг ариллгахын тулд 1аяга усанд цайны халбагын хагасаар сод хийж эсвэл сайтар буцалсан ус хэрэглэж болно.

8. Зуны улиралд унтахын өмнө хүйтэн шүршүүрт орох нь зохистой юм. Энэ нь таны арьсыг чийгшүүлэн, цусны эргэлтийг тань сайжруулна. Мөн өдөржингөө ажиллаж ядарсан мэдрэлийн системийг тань тайвшруулж амрахад тань тус хүргэнэ.

9. Зуны улиралд арьс арчилгаа эрс нэмэгддэг ч витаминаар баялаг байгалийн бүтээгдэхүүн элбэг учир арьсаа арчлах өргөн боломж таньд бий. Мэдээж арьсыг хамгийн сайн тэжээдэг , хамгаалдаг, сэргээдэг маскууд бол жимс, ногооны маскууд юм. Халууны улиралд бүсгүй та арьсаа сэргээж, гуужуулж тайвшруулж,

мөн цайруулдаг маск хэрэглэх нь чухал учир доорх хэд хэдэн маскуудыг таньд зөвөлгөө болгоё.

Жич: Маск тавихын өмнө нүүрээ сайн цэвэрлээд халуун бигнүүр тавьж арьсаа бэлдвэл илүү үр дүнтэй. Маскаа түрхээд болж өгвөл хэвтэх нь зүйтэй. Маскийг 15-20 минут тавихад л хангалттай..

* 2 цайны халбага ургамлын тосон дээр 1ширхэг өндөгний шар хийж сайтар холиод 0,5 ц/х шингэн ногоон цай дээр нь 1ц/х зөгийн бал нэмнэ

* 1ц/х лимоны эсвэл өөр исгэлэн жимсний шүүсэн дээр 2ш өндөгний шар хийж сайтар холиод 2ц/х зөөхий нэмнэ. Маскийг угаасны дараа ногоон цайгаар хүйтэн бигнүүр тавина.

* Өргөст хэмхийг нарийхан үрээд, цөцгийн тос нэмж хутгаад 1 цаг байлгана. Дараа нь тунасан шүүсийг нь юүлээд, өтгөн хэсгийг нь нүүрэндээ тавина. Маскыг авсны дараа шүүсээр нь нүүрээ арчина.

* Алимыг үрүүлд үрээд 1а/х ургамлын тос, эсвэл цөцгий нэмнэ. Үүний дараагаар 1 өндөгний цагаан/тослог арьсанд/ нэмнэ.

* Шинэхэн төмсийг чанаж нухаад, сүү, жимсний болон ногооны шүүс нэмж хутгана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34834
0 эможи
keyboard_arrow_up