Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромтой

2016 оны 6 сарын 28

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 23. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

 хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олох сайн...
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

ХОНЬ (3/21-4/19)

Өдрийн эхний хагаст санаа төлөвлөгөө хэрэгжүүлэхэд амжилт олно. Ёс суртахууны хүмүүжилд анхаар. Барилга барих, мэдээлэл ашиглах, боловсруулахад таатай өдөр. Зугаалах, аялах, бусадтай шинэ харьцаа тогтоох, шинэ мэдээлэл олж авах, хайр дурлалд ч азтай, одтой байх нь. Хэрэв энэ өдөр гэнэтийн шинэ учралтай учирсан бол ирээдүйд тань нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Нэмэлт мөнгө олох эх үүсвэртэй болоход амжилттай.

ҮХЭР (4/20-5/20)

Материаллаг байдал тогтворжиж орлого нэмэгдэх хандлагатай өдөр. Хэрвээ санхүүгийн хөрөнгө мөнгө дутагдвал зээл зоригтой ав. Амжилттай сонголт нэр төр, алдар хүнд авч ирнэ. Үйл явдлыг зөв дүгнэ. Хайртай хүмүүсийн харилцаа сайн байна. Үйл явдлыг түргэтгэх гэсний хэрэггүй, чухал шийдвэр бүү гарга. Та өөрийн мэдрэмждээ итгэх хэрэгтэй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр та ойр дотны хүмүүстэйгээ эв найрамдалтай байгаарай. Ойр дотны нэг хүн танаас юм хүлээж байна. Үйлдвэрлэлийн явцыг сайжруулахтай холбоотой шинэ санаа хүлээн авах магадлалтай. Эд мөнгөнийхөө байдлыг өсгөн нэмэгдүүлнэ. Энэ ордныхны хувьд бол энэ өдөр янз бүрийн эргэлзэх зүйл гарна. Та тэвчээртэй байгаарай. Энэ өдрийн маргаанаас болж гэр бүлээ аюулд учруулж болзошгүй.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Удирдлага, ивээн тэтгэгч, төрийн ба олон нийтийн байгууллагад хандахад амжилт олно. Нөхцөл байдлыг хянах чадвар, зорилгодоо дэс дараатай хүрэх эрмэлзэл нь материаллаг байдлаа дээшлүүлэн, ажил хэргээ амжилттай шийдвэрлэх үндэс суурь болно. Санаачлагатай байж ямар ч тохиолдолд бүү ухар. Буулт хийх хүртэл бүхий л боломжийг ашигла. Харин зөв буруу аль нь болохыг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийд.

АРСЛАН (7/23-8/22)   

Гэнэтийн санхүүгийн алдагдал эсвэл зарлага гарах магадлалтай. Таны ямар ч шийдвэр хамгийн санаандгүй үр дагавруудыг авч ирж магадгүй. Мөрийтэй тогловол их хэмжээний алдагдалд орох магадлалтай. Ажлын ачааллаа дийлэхгүй, бүтээмж буурах, уурлаж унтууцах үзэгдэл ажиглагдах байх. Шүүмжилсэн өнгө, хандлага нөхцөл байдлыг бүр хурцатгаж магадгүй. Бусдын нөлөөнд автахаас сэрэмжил. Зээл бүү өг. Зээллэг бүү тавь. Эрсдэлтэй алхам бүү хий.

ОХИН (8/23-9/22)

Тамирчид, аялагчид, эрч хүч бүхий хүмүүст таатай өдөр. Эрсдэлтэй алхам хийх хүсэл, өөрийгөө эрхэмлэх чанар тань муугүй үр дүнд хүрэхэд тусална. Үйл ажиллагаандаа ухаалаг дүгнэлт хийхийг зөвлөж байна. Ямар ч ажил хэрэг өнөөдөр ихээхэн утга учиртай байна. Өдрийн турш ажилласнаар ихээхэн зүйлийг мөрнөөсөө авч хаях бололтой. Та хөрөнгө, мөнгөнийхөө ихэнх хэсгийг алдах болно. Энэ ордны эмэгтэйчүүд шинэ танилтай болно. Зарим нэгийн хувьд энэ нь хайр сэтгэлийн холбоо болон хувирч ч магадгүй. Өнөөдөр том наймаа хийхээс татгалзсан нь дээр. Яагаад гэвэл дараа нь худалдаж авсан зүйл тань таалагдахгүй, мөнгөө дэмий үрлээ гэж харамсах бололтой.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Арилжааны ажил амжилттай явагдаж, санасан үр дүн авчирна. Орлогын шинэ эх үүсвэр олох шинэ санаа төрөхийг үгүйсгэхгүй. Романтик холбооныхоо тухай тунгаан бодохыг од эрхэс зөвлөж байна. Яг өнөөдөр та өөрийн мөнгө санхүүгийн хувьд амжилтын үндэс суурийг тавьж чадна. Харин орой тийш танд сэтгэлийн зовиур эхлэх болно.Урьдын шүтэн бишрэгчид гарч ирэх бололтой. Хувь заяа ганц бие энэ ордныхонд романтик уулзалт бэлтгэсэн байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хурц ухаан, гайхамшигтай хөгжсөн зөн билэг сургалт, шинэ ажил эхлэхэд таагүй өдөр. Таныг мөнгө санхүүгийн алдагдал, гэр рны ахуйн асуудлууд, эсвэл гэр бүлд хэрүүл маргаан хүлээж байж мэднэ. Хувь заяаны гэнэтийн эргэлтэнд бэлэн байхын тулд бие сэтгэл, бодол санаа, үйл хедлөлөө цэгцэл. Бодлогогүй амлалтыг бүү хий. Хэрвээ та аялалд явах, өөрөө машин жолоодох бол зам дээр болгоомжтой бай. Бэртэх, авто осолд орж болзошгүй. Зөн билгээ дага. Архи хэрэглэх, хоолоо ховдоглон идэх нь эрүүл мэндэд хортой.

НУМ (11/22-12/21)

Өөрийгөө ба удирдлагандаа ажиллагсдадаа хатуу хянаж, жинхэнэ хөдөлмөрч чанараа харуулна. Ажлын ачаалал ихээс бие бага зэрэг суларна. Том хэмжээний маркетинг эрхэлвэл ашигтай. Эдийн засгийн, худалдааны мэргэжилтэй хүмүүсийн ажил онцгой бүтэмжтэй байна. хэдийгээр та хичээгээд байгаа боловч таны гараас юм гарахгүй байна. Энэ нь таны хайр сэтгэлийн асуудалтай холбоотой бөгөөд үүнийг та ганцаараа зохицуулах гэж зүтгэх болно. Энэ нь тийм сайн үр дүнд хүргэхгүй.

МАТАР (12/22-1/19)

Энэ ордныхны уран бүтээлч үйл ажиллагааны хүсэл эрмэлзлэл сэрнэ. Гэвч жижиг, аахар шаахар зүйлүүдэд ч бууж өгөхгүй гэсэн таны хүслээс болж гэр бүлийн харьцаа хүйтэрнэ. Та томоохон цар хүрээтэй ажил руу орно. Энэ нь хийсвэр сэтгэлгээ болон бүтээлч байдал шаардагдах нь гарцаагүй юм. Янз бүрийн гэнэтийн таатай бас тийм ч таатай бус зүйлээр дүүрэн байна. Юунаас ч айсны хэрэггүй орчинд тань тохирох таатай нөхцөл байдал үүснэ. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол ханийнхаа үгийг сонс.

ХУМХ (1/20-2/18)

Түншүүд хамаатнуудтай харьцахад харьцаа бөх байна. Урьдын туршлага дээрээ тулгуурлан алдаанаас зайлсхийж чадна. Ирээдүйнхээ амжилтын төлөвлөгөөг боловсруул. Харилцаагаа богино уулзалт, утасны яриагаар бүү хязгаарла. Алдсан итгэлээ эргүүлэн авахыг оролд. Илүү зардал гаргахаас болгоомжилж, санхүүгээ төлөвлө. Хамаатан садангуудын асуудлаас болоод оюуны болон материаллаг дэмжлэг тэдэнд үзүүлнэ.

ЗАГАС (2/19-3/20)

Дүн шинжилгээ хийх, амгалан тайван байх өдөр. Эхэлсэн ажлаа дуусгах, өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх, ажил хэргээ цэгцлэхэд сайн өдөр. Ойрын өдрүүдэд эхлэх шинэ ажилдаа эрч хүч дүүрэн байхын тулд өнгөрсөн долоо хоногийн ажлын үр дүнгээ дүгнэ. Хайртай хүнтэйгээ эсвэл ганцаараа урлаг соёлын арга хэмжээнд яв. Ямар нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал тохиолдож магадгүй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34792
0 эможи
keyboard_arrow_up