Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой
2016.6.24, Баасан гараг / Билгийн тооллын: 19
Зуны дунд хөх морин сар
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Аргын тооллын: 2016.6.24, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.54-21.56
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.