Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 14. Адъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хуримтлуулсан туршлагаа эргэн харах ба ирээдүйн боломжийн төлөвлөгөө зохиох боломж олдох таатай үе. Гэхдээ шинэ ажил эхлэх хэрэгтэй. Хуучны ажлаа гүйцэтгэ. Хайр дурлалын сэтгэл гонсойлгосон явдал хүндээр тусна. Зарим нэг хүүхэд зангийн илрэл тань өөрийн хүчиндээ итгэх итгэлийг тань сулруулна. Дотны хүмүүс, найз нөхдийнхөө тусламж дэмжлэгээс бүү татгалз
ҮХЭР (4/20-5/20)
Хэрэггүй эд зүйлс, үл бүтэх танилууд, өр зээлээсээ салах өдөр. Өөрт шууд хамаарах ажил, эсвэл гэр орныхоо асуудлыг шийд. Хэрэггүй хуучин эд зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь өгч тусал. Бусдад өртэй эсэхээ, биелүүлээгүй амлалт байгаа эсэхээ сана. Та өнөөдөр гэнэтийн олз олдвол түүнийг бусадтай хуваалцахыг хичээ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Олон нийтээс бүрэн биш юм гэхэд тодорхой хүрээллээс хараат гэдгээ та мэдэрнэ. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг, амьдралаа эрс өөрчлөхөд саад болно. Нөгөөтэйгүүр таныг тэнэг алхам хийхээс тогтоон барьж байдаг. Өөрийгөө чөлөө завгүй байлга. Их ажил амжуулаад зогсохгүй, шинэ эрч хүч олж авна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Цэвэрлэгээ хийж, илүү дутуу зүйлээсээ салах өдөр. Элдэв амлалт, тангараг, хэлхээ холбоо саад тотгор учруулж байгааг мэдэрнэ. Зүүдэндээ бүү итгэ. Хэт идэвх бүү гарга. Өнгөрсөн сарын үр дүнгээ тооц. Үйл явдлуудад дүгнэлт хий. Гараа гаргаж гэр бүлдээ оройн хоол хийж өгөх нь таныг хүндлэх хүндлэл улам нэмэгдэх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Бүхий л харилцаанд таатай өдөр. Зорилгодоо хүрэх зам дахь саад тотгор, сорилтыг та даван туулна. Гэвч од эрхэс таны эрүүл мэндэд аюул заналхийлж буйг анхааруулж байна. Биеийн ба сэтгэл санааны хэт ачаалал авах, эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, цахилгаан, ба огтлох багаж хэрэгсэлтэй ажиллах, машинаар хурдан давхихаас зайлсхий. Тайван бус амьдралын хэв маягууд, болзошгүй хүндрэлүүд, ажлын ачаалал таны амьдралын эрч хүчийг бууруулна. Танд амралт шаардлагатай байна.
ОХИН (8/23-9/22)
Санаачлага дэмжигдэнэ. Сексийн идэвх өндөр байна. Ажилд орохоор бол намар ор. Одоохондоо энэ таатай хандлагуудыг ашиглан хувийн амьдралаа зохицуул. Хэт их дур хүсэлтэй байх нь таны хувьд өөрийн гэсэн ухаанаа алдаж, идэвхтэй. бүрэн дүүрэн амьдрах боломжоо мөн алдахад хүргэнэ. Зугаалах ашигтай байна, үүний үр дүнд сэтгэл санаа сайжирна. Хамгийн дотны хүмүүстээ дэмжлэг болохыг хичээ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр сайхан сэтгэл, хүч чадал, өөрийн сайн сайхан чанаруудыг харуулна. Таны нэр хүндэд дуртай чанар ямар ч ажил хэргийг толгойлон удирдах гэсэн эрмэлзэлээр илэрнэ. Алдар гавьяа нэр хүнд мөнгө, тохилог байдлаас илүү чухал. Эргэн тойрныхноосоо ихийг шаарддаг шигээ өөртөө байгаа бүхнийг бусадтайгаа хуваалц.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны албан байр суурь бат бөх байна. Тэр ч бүү хэл улам ч бэхжинэ. Долоо хоногийн сүүлээр та жинхэнэ хайр дурлал гэж юу байдгийг мэдрүүлнэ. Ажил дээрээ хувийн амьдралаа бүү дэлгэ. Энэ нь танай удирдлагад таалагдахгүй, таны нэр хүндэд сэв суулгана. Та үйл явдлыг өөртөө ашигтайгаар өөрчилж чадахгүй учраас нөхцөл байдалд тохиолдлын байдлаар оролцоход болно.
НУМ (11/22-12/21)
Гэр бүлийн дараалсан баярууд тохиолдоно. Бэлэг дурсгалын зүйлс худалдан авах шаардлага гарна. Бэлэг сонгохдоо шинэ технологи ашиглан хийсэн өвөрмөц, эсвэл гоё ганган зүйлс худалдан ав. Санхүүгийн гачигдал руу өөрийгөө татах тул худалдан авалтаас татгалз. Тиймээс өөрийн боломж бололцоогоо сайн анхаараарай. Шинэ ажил тань идэвх, чармайлт, танилын өргөн хүрээ ажлын холбоо үүсгэхийг шаардана. Түүнээс гадна гэртээ илүү цаг гаргахыг гэр бүлийнхэн тань хүсэх болно.
МАТАР (12/22-1/19)
Гэр бүлээрээ амрах, хайр дурлал сэтгэлээ илчлэхэд таатай өдөр. Зарим нэг нь уран бүтээлийн ажил хийж цагийг ашигтай өнгөрөөнө. Орон гэрт харилцан ойлголцол, тайван байдал ноёрхоно. Музей, концерт, үзэсгэлэн, сайхан кино үз. Өөрийнхөөрөө бүү зүтгэ. Энэ өдөр төлөвлөсөн ажил эсвэл тайван амралт хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Сансрын муу энерги нөлөөлөх учир янз бүрийн алдаа, осол аваар салхи шуурганаас урьдчилан сэргийл. Өөрийнхөөрөө байснаар таагүй явдлаас гарч чадна. Анхааралтай байхгүй бол бага зэргийн алдагдалд хүрч болзошгүй. Хайртай хүн таныг өөрийн зорилгод ашиглахыг хүсэх бололтой.
ЗАГАС (2/19-3/20)
Харилцааны хүрээгээ өргөсгөх, урт хугацааны төлөвлөгөө зохиоход таатай өдөр. Гараа хумхин бүү суу. Оюуны идэвхтэй үйл ажиллагаагаа ашиглан, өөрийн сонирхож буй асуудлаар үйл ажиллагааны ирээдүйтэй чиглэл олно. Таагүй явдал, азгүйтэл тохиолдох магадлал өндөртэй байна. Та бодит биш, ач холбогдолгүй зүйлийг тоохгүй өнгөрөвч энэ нь танд нөлөөлж болзошгүй юм. Хамтрагчтайгаа үүсгэсэн холбоог хэрүүл, гомдлоос болж тасалж мэднэ.