Ногоо, жимсээр анагаах ухаан

2016 оны 6 сарын 16

Алим


Гэдэс гүйлгэх vед хальсыг нь арилгаагvй алимыг халуун усанд угаагаад үрүүлээр vрэн нухаш хийж идээрэй. Энэ нь гэдэсний өвчин үүсгэгч нян болон хортой бодисуудыг гадагшлуулж ходоодны ханыг ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг

Цуу
Халуунтай үед халуун бууруулна. Гурван литр орчим хэмжээтэй, тасалгааны хэмтэй усанд 1-2 хоолны халбага цуу хийнэ.
Бэлдсэн шингэндээ хүүхдийнхээ оймсыг дүрж мушгиад өмсүүлнэ. Энэ үед хүүхдийг дааруулж болохгvй тул сайн хучаарай. Гэхдээ хүүхэд даарч чичирч байвал энэ аргыг хэрэглэж болохгvй

Чавга
Өтгөн хатах vед( 3-аас дээш насны хүүхдэд) хүүхдийн наснаас шалтгаалж 2-3 ширхэг чавгыг буцалсан усанд дэвтээж хонуулаад өглөөний ундны өмнө өгөөрэй. Хүүхэд чавгыг удаан зажилж идэж байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй

Нохойн хошуу


Салхинд цохиулж, ханиад хүрэх үед биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. 250 грамм ус тутамд цайны дөрвөн халбага нохойн хошууны орц бодож 10 минут буцалгана. Дараа нь цайны шүүлтүүрээр шүүгээд хүүхэддээ өдөрт хоёр удаа хагас буюу бүтэн аягыг уулгана. Нохойн хошуу С амин дэмээр баялаг. Харин хэмжээг нь хэтрүүлбэл бага зэрэг гүйлгэж мэднэ

Мөс мөхөөлдөс


Шүдний өвчин болон хавдар намдаахад мөн цус тогтооход хэрэглэнэ. Эмчид очих хүртэл мөсийг амандаа хvлхэх ба мөхөөлдөс авч идвэл өвчинг намдаадаг.
Хавдар намдаах болон цус тогтооход мөстэй уутыг ашиглаж болно. Yүний тулд халуун жин тавьдаг уутыг (грелза) жижиглэсэн мөсөөр хагас дүүргэж хийг нь гарган таглана. Дараа нь нимгэн цэвэрхэн алчуурт ороож өвчтэй хэсэгт тавина.

Цагаан гаа
Дотор муухайрч бөөлжих үед хатаасан цагаан гааг сайн зажилж
болохоос гадна нэг аяга халуун усанд хийж 10 минут байлгаад ууна. Эсвэл нэг цайны халбага хатаасан цагаан гааны үйрмэгийг том аягатай буцалсан усанд хийгээд ууж болно.

Зөгийн бал
Нэгээс дээш насны хүүхдэд цайны 1-2 хоолны халбага зөгийн балыг дөрөвний нэг литр бүлээн усанд хийж сайн хутгаад тэр дор нь уулгана. Халуун сүүнд хийж болохгvй . Учир нь 40-өөс дээш хэмд зөгийн балны бактерийн эсрэг үйлчилгээ үгүй болдог. Уусны дараа шүдээ угаах хэрэгтэй

Давс
Хамар битүүрэх үед дусаалга болгон ашиглаж болно. Нярай болон бага насны хүүхдэд 0.9 хувийн давсны уусмал хамгийн тохиромжтой. Yүнийг бэлтгэхийн тулд 9 грамм хоолны давсыг нэг литр буцалгасан усанд уусгана. Уусмалаа 2 өдөрт нэг удаа шинээр бэлтгээрэй.

Гоньд


Гэдэс дүүрэх буюу гэдэс өвдөх үед нярай хүүхдэд хагас цайны халбага, нэгээс дээш насны хүүхдэд нэг цайны халбага нүдсэн гоньдыг хагас литр буцалж байгаа усанд хийж 10 минут битvv байлгаад дараа нь шүүнэ. Нярай хүүхдэд хооллохын өмнө цайны халбагаар 2-3 удаа эсвэл нэг хоолны халбагаар угжинд нь хийж өгнө. Нэгээс дээш насны хvvхдэд өдөрт 1-2 удаа хагас аягыг уулгана

Сонгино
Чих өвдөх болон шавьж хорхойд хазуулах үед хэрэглэнэ. Сонгиныг таллан жижиглэж хэрчээд жижиг алчуурны завсар тавьж битүүлэн эвхээд амыг нь наадаг лентээр наана. Ингэж бэлтгэсэн жинг чихэн дээр буюу чихний ард тавина. Унахаас сэргийлж том алчуураар толгойгоо боон хэдэн цагаар байлгаж болно. Шавьж хорхойнд хазуулсан хэсэгт шинэхэн хэрчсэн сонгиноор үрэх буюу жижиглэж хэрчсэн сонгиныг самбайнд ороож тивина.
Эдгээр аргууд болон бусад гэрээр эмчлэх аргуудыг хэтрүүлэн хэрэглэж болохгvй

Нимбэг
Даарч хөрсөн үед амин дэм өгдөг. Мөн гэдэс дүүрэх ба өвдөх үед хэрэглэнэ. Шинэхэн шахсан нимбэгэний шүүсийг усаар шингэлээд бага зэрэг зөгийн балаар амтална. Бас бага зэрэг чихэрлэг, бүлээн нимбэгэний ундаагаар 2-3 цаг тутамд нэг удаа хоолойгоо зайлж болно.

Лууван


Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрүүлдэг. Хүүхэддээ хоёроос гурван хоногийн турш түүхий лууванг үрж шүүсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идүүлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг үйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шүүсийг тэр дор нь уух хэрэгтэй. Ихээр ууснаас А витамины илүүдэл болно гэж болгоомжлох хэрэггvй. Хүүхдийн арьс шар туяатай болоход ч санаа зовсны хэрэггүй.

Төмс
Чихний өвдөлтйиг багасгана. Төмсийг хальстай нь чанаж нухаад алчууранд орооно. Хэт халаахаас хамгаалж арьс төмс хоёрын хооронд зузаан алчуураар давхар жийрэг тавина. Алчууранд ороосон төмсний дээр дулаан гадагшаа алдахаас сэргийлж зузаан даавуу тавина. Унагаахгvйн тулд алчуураар толгойгоо давхар боогоорой

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34561
0 эможи
keyboard_arrow_up