Мөнгө үрэхгүйгээр арьсаа арчлах 6 арга

2016 оны 8 сарын 25


Сүүлийн үед охид бүсгүйчүүд арьс арчилгаандаа ихээхэн мөнгө зарцуулах болсон. Гэхдээ өндөр үнээр худалдаж авсан бүтээгдэхүүнүүд нь зуун хувь таарч тохироод байдаггүй. Үүнээс болоод арьсны асуудал толгойны өвчин хэвээрээ л байдаг. Харин доор дурдах зургаан арга ямар ч арьстай хүнд тохирох бөгөөд арьсаа илүү байгалийн аргаар арчлах арга зам болох юм. Мөнгөнд ч бас хэмнэлттэй.

Хангалттай ус уу
Шингэний дутагдал нь арьсыг өнгө муутай, хуурай харагдуулдаг. Өдөрт хангалттай хэмжээний шингэн ууснаар толигор арьстай болох боломж бий. Хангалттай хэмжээний чийгшсэн арьс илүү гялтгар, залуу харагддаг учраас өдөрт 1.8 литр ус ууж заншаарай. 

Бүлээн ус хэрэглэ
Хэт хүйтэн эсвэл халуун ус арьсыг цочроодог. Ялангуяа халуун ус арьсыг хуурайшуулж, өнгө муутай харагдуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс нүүрээ угаахдаа өөрт тааламжтай байхаар бүлээн ус хэрэглэж бай.

Дэрний уутаа соль
Хэрэв та тослог, батга гардаг арьстай бол дэрний уутаа солих нь хамгийн үр дүнтэй арга байж чадна. Нүүрнээс ялгарах тослог, үхэжсэн арьс зэрэг нь дэрний уутанд хуримтлагдсанаар арьсны нүхийг бөглөж байдаг. Өнжөөд нэг удаа дэрний уутаа сольж, цэвэрхэн уут хэрэглэж байх нь арьсандаа зориулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. 

Cүүн бүтээгдэхүүний хэрэглээнд анхаар
Сүүн бүтээгдэхүүн арьсанд нь асуудал үүсгэдэг хүмүүс маш олон байдаг. Асуудал нь батга, харшил, тууралт зэргээр илэрдэг. Хэрэв ийм төрлийн бүтээгдэхүүн тохирдоггүй бол нэг сарын хугацаанд хэрэглээгээ хорьчихвол арьсанд чинь өөрчлөлт гарч магадгүй юм. 

Галын өрөөгөө "нэгж"
Анзаарах л юм бол таны галын өрөөнд арьс арчилгааны маш олон үнэгүй “бүтээгдэхүүн” байгаа. Жишээ нь оливийн тос, кокосын тос зэргийг будаг арилгахдаа ашиглавал арьсанд чийгшил өгдөг давуу талтай. Мөн маскны оронд нүүрэндээ тараг түрхвэл өнгө нь гандсан арьс сэргээд л ирнэ.

Юу ч болсон будгаа заавал арилгаж унт
Хэрэв та унтахаасаа өмнө будгаа арилгахаас залхуурдаг бол ахин нэг бодож үзээрэй. Будагтай хоносон нүүрний арьсны нүх нь бөглөрч батга, улайлт үүсэж, эмзэгших гол шалтгаан болдог. Орой бүр нүүрээ сайтар цэвэрлээд заншчихвал арьс тань танд “баярлалаа” гэж хэлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34527
0 эможи
keyboard_arrow_up