Энэ зун шинээр турших, үсний 10 стиль
Нэгэн хэвийн үстэй байхаас залхаж байна уу? Тайруулахаасаа өмнө дараах засалтуудыг өдөр бүр нэг нэгээр нь туршаад үзээрэй.
1. Bella Hadid
Pony tail хэзээ ч бүр хэзээ ч моданаас гарахгүй. Чамайг маш дэгжин, гоёмсог харагдуулна шүү.
2. Doutzen Kroes
Үсээ хагас боогоод бага зэргийн үс урдуураа унжуулвал чи маш секси харагдах болно.
3. Jessica Alba
Өөрийгөө илүү хүчтэйгээр мэдрэхийг хүсвэл энэхүү засалтыг туршаарай. Хар өнгийн хувцас болоод савхин хүрэм дээр жинхэнэ янзтай харагдуулна шүү.
4. Toni Garrn
Үсээ голоор нь хуваагаад чихний ардуураа хийчих өдөр бүр задгай тавьдаг стилиэс чинь үнэхээр өөр харагдуулна.
5. Lily Donaldson
Үсээ сул боогоод сүлжих бас л энгийн хэрнээ донжтой харагдахад тусална.
6. Hailee Steinfeld
Боксчин маягийн сүлжилт хийгээд доод хэсгээрээ үсээ сул үлдээгээрэй.
7. Blake Lively
Үсний чимэг тохирсон газраа зүүж чадвал гоёмсог харагдахад чинь тусална.
8. Claudia Schiffer
Сул долгио чамайг хамгаас хөөрхөн харагдуулна.
9. Jourdan Dunn
Хуримын маягийн энэхүү засалт хийгээд урдуураа бага зэргийн үс унжуулаарай. Чи үнэхээр хөөрхөн харагдана.
10. Rosie Huntington Whiteley
Бүх үсээ овоолоод яг түүн шиг харагдахаар боогоорой. Чи ихэмсэг бас хамгийн тачаангуй бүсгүй гэдгээ бусдад мэдрүүлэх болно.