Эзэгтэй танд хэрэгтэй энгийн зөвлөгөө

2016 оны 6 сарын 15

Хөргөгчинд байгаа жимс ногоо хэрэглэж амжаагүй байхад тань муудах тохиолдол гардаг уу? Хэрэв муудчихвал мэдээж л хогийн сав руу орно. Ингээд дахиад шинийг авах болно. Энэ бүхэнд тодорхой хэмжээний мөнгө урсаад л байна. Тэгвэл яах хэрэгтэй вэ?  энэ талаар энгийн зөвлөгөөг танд хүргэе. Үүнийг уншаад эзэгтэй та хэчнээн энгийн хялбар болохыг гайхах вий.

Хөргөгчин дэх ногоо хадгалдаг савныхаа ёроолд цаас дэвсвэл хүнсний ногоо ус гүйж, муудахаас хамгаална.
Амархан мууддаг зарим ургамал ногоог угааж цэвэрлээд хөлдөөгчинд хийвэл шинэхэн чанараа алдахгүй. Хэрэглэх болохоороо гаргаж ирж хэрчээд л халуун тогоондоо хийхэд эргээд шинэ болж гэснэ.
Бяслаг зүссэн талаасаа тун амархан хатаж хорчийдог. Тэгвэл зүссэн талд нь масло түрхээд орхивол хатахгүй. 
Лууван хорчийж өнгөө алдвал мөстэй хүйтэн усанд нэг зүсэнм түүхий төмстэй цуг хийгээрэй. Хуучирсан лууван нүдэн дээр чинь л шинэхэн болж хувирна.
Зөгийн бал хадгалалтын явцад өнгө нь өөрчлөгдөж, чихэр нь ялгаран тунадаг. Хэрвээ богино долгионы зууханд дунд зэргийн хэмээр 30 секунд халаавал эргээд шинэхэн юм шиг болно.
Ямар нэг соус пастаг шинээр нь хадгалахыг хүсвэл гялгар уутанд хийгээд л хөлдөөж орхи.Хэрэглэх болохоороо халуун усанд ууттай нь хийгээд  хэдэн минут хүлээхэд л хангалттай.
Давс цацагчдаа хэдэн ширхэг будаа хийвэл давс хатуурч, бөглөрөхөөс сэргийлнэ.
Өндөгний шинэ хуучныг мэдэхийн тулд усанд хийгээрэй. Шинэ нь живж, сэжигтэй нь хөвнө.Бүсгүйчүүдээ иймэрхүү энгийн аргаар хэмнэлтийг эрхэмлэж байгаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34520
0 эможи
keyboard_arrow_up