Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой

2016 оны 6 сарын 07

2016.6.7, Мягмар гараг / Билгийн тооллын: 3
Зуны дунд хөх морин сар
Хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр
Аргын тооллын: 2016.6.7, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.54-21.48
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
 
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34365
0 эможи
keyboard_arrow_up