Waldorf Салат (жимсний салат) хийх арга
Орц:
* 2 ш шар алим (Ginger Gold эсвэл Fuji байвал сайн)
* 1 ш улаан алим (Red Delicious)
* 3 амны халбага алмны цуу
* 1 стакан майонез
* 1 чимх давс
* хар перц
* 3/4 стакан хушига, бяцалсан
* 1 стакан шар үзэм
* 2 амттаны халбага карри
* 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн
* 1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж ороогоод хэрчсэн
* 1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн
* 1 ш салатны навч (romaine lettuce)
1. Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ.
2. Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перцээр амтлана.
3. Хушиг, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
4. Амтнуудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана.
5. Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.