Яргуйг яагаад хаврын анхны цэцэг гэдэг вэ

2014 оны 5 сарын 23

Хүүхдүүд ээ та нар хавар ямар цэцэг хамгийн түрүүнд ургадгыг мэдэх үү? Хаврын улиралд яргуй цэцэг хамгийн түрүүнд буюу цас орсон байсан ч цасыг ханзлаад урган гарч ирдэг содон цэцэг гэнэ. Яагаад вэ? гэж үү яагаад гэвэл яргуй цэцэг нь бүлээн чанартай сайн цэцэг учир цастай байсан ч нэвтлэн гардаг хүчтэй байдаг аж.

Мөн яргуй нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг бөгөөд  нийт 35 зүй­лийн яргуй байдаг байна. Харин эдгээрээс зургаан зүйлийн яргуй манай оронд ургадгийг эрдэмтэд тогтоожээ. Хээнцэр ган­ган энэ­хүү цэцэг нь малд ашиг шимээ өгдөг тустай учир  хаврын сульдсан малыг тэнх­рүүлэхийн тул малчид хавар яргуйтай газар нутагладаг ажээ.

Түүнчлэн яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн ба арьс­ны янз бүрийн шарх, үрэвсэлт өвч­ний үед хэрэглэж ирсэн бай­на. Мөн аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчир­хайн сүрьеэ, шамбрам, хо­доодны галын илчийг сайж­руулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан хүйтэн бэтгийг дарах зэрэг ач холбогдолтой байдаг гэнэ. Тийнхүү дэлбээг нь цэцэглэж байх үед нь эм­чилгээний журмаар хэрэг­лэвэл цусны даралт буул­гадаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3425
6 эможи
keyboard_arrow_up