Нүүрний иог хийж сурцгаая

2016 оны 6 сарын 02

Эдгээр дасгалуудыг хийснээр давхар эрүү арилж, нүүрний булчингаа чангалж  үрчлээнээс сэргийлэх боломжтой. 

• Хэлээ сунгах

Амаа сайн ангайгаад хэлээ урт сунгана. Аль болох эрүүндээ хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй бөгөөд энэ байдлаа 10 секунд барина. 

• Толгойгоо өргөх

Орноосоо толгойгоо унжуулж хэвтээд дээш өргөнө. Энэ үед мөр орноосоо салж болохгүй гэдгийг анхаараарай. Толгойгоо өргөхдөө бүх биеэ харахыг хичээнэ. Энэ байдлаа мөн 10 секунд барина. 

• Тааз үнсэх

Нуруугаа тэгш зогсоод /суусан ч болно/ таазыг үнсэх мэт урагш тэмүүлнэ. Энэ байдлаа 10 секунд барина. 

• Толгойгоо эргүүлэх

Нуруу болон мөрөө хөдөлгөөнгүй тэгш байлгах бөгөөд цэх сууна. Одоо толгойгоо тойрог үүсгэх маягаар зөөлөн эргүүлнэ. Толгойгоо  аль болох мөр болон цээжиндээ хүргэхийг эрмэлзэх хэрэгтэй. 

• Эрүүний дасгал

Нуруугаа цэх зогсоно /суусан ч болно/ Амаа сайн жимийгээд зажлах мэт хөдөлгөөн хийнэ. Энэ үед хамраараа жигд удаан амьсгална. Хоёр дахь удаа амьсгаа авсаад гаргахдаа амаа аль болох томоор ангайж хэлээ доод шүднийхээ урдуур хийгээд “ааа” авиа гартал хүчтэй гаргана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34199
0 эможи
keyboard_arrow_up