Хурдан хөгшрүүлдэг хүнсүүд
Канадын “www.remedist.net” сайт үрчлээ нэмдэг хүнсний бүтээгдэхүүний талаар нийтэлжээ.
Элсэн чихэр
Элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэх нь биеийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Мөн тус бүтээгдэхүүн арьсны олон төрлийн харшил бий болгохоос гадна арьсыг хуурайшуулдаг. Арьс хуурайших нь үрчлээг нэмэх буюу улам тодруулдаг юм.
Гурил
Гурил, гурилан бүтээгдэхүүн хүнийг таргалуулж, наснаас нь хөгшин харагдуулдаг.
Кофе
Өглөө эрч хүчтэй эхлүүлэхийг хүсвэл халуун кофе уух нь хамгийн зөв сонголт. Харин кофег байнга уух нь арьсыг хөгшрүүлэхээс гадна үрчлээг нэмдэг болохыг Харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Эрдэнэ шиш
Эрдэнэ шиш, эрдэнэ шиш орсон хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэх нь зөв. Учир нь уг бүтээгдэхүүнд их хэмжээний цардуул агуулагдсан байдаг. Цардуул хүнийг хурдан хөгшрүүлдэг.
Архи
Согтууруулах ундаа хэрэглэдэг хүний арьс сул бас наснаасаа хөгшин харагддаг.
Гурилан бүтээгдэхүүн
Гурилан бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс наснаасаа хөгшин харагддаг.
Халуун ногоо
Халуун ногоо бага хэрэглэх биеийн эрүүл мэндэд сайн. Мөн эдгээр бүтээгдэхүүн хүний хөгшрүүлдэг байна.