Эрч хүч өгөх витамин В-гийн төрө
Өнөө үед бидний ихэнх нь бодисын солилцоогоо сайжруулж эрч хүч авахын тулд витамин В-г ихээр хэрэглэх болсон байна. Гэсэн хэдий ч витамин В-гээр баялаг хүнсийг хэрэглэж болно. Энэ амин дэм нь эрүүл задаргаа, бодисын солилцоо, санах ой болон сэтгэл санааг барьж чадах чухал ач холбогдолтой зүйл юм. Мөн цусны даралтыг хэвийн байдалд оруулж ядаргаанаас холуур байлгана.
Өдөр тутмын хооллолтондоо эдгээр хүнсийг хэрэглэвэл та витамин В-г нөхөн авах болно.
1. Хушга
Хушганд их хэмжээний омега-3, хүчтэй антиоксидант гэх бодис агуулагддаг. Мөн витамин В5,витамин В1, В6-гаар баялаг юм. Тархинд сайн тэжээл өгч санах ойг сайжруулдаг.
2. Гадил
Хамгийн амттай витамин В бол гадил юм. Гадилд их хэмжээний витамин В5, В6, витамин С агуулагддаг. Хэрэв та ядарсан бол нэг ширхэг гадил идээрэй.
3. Овъёос
Овъёосонд дуртай хүмүүс ховор байдаг. Гэвч энэ тарианы төрөл нь витамин В1, В5, В6,В3, В2-г агуулдаг биед маш их тустай хүнс юм.
4. Улаан лооль
Улаан лоолинд бүх төрлийн витамин В байдаг. Мөн витамин С-гээр баялаг. Улаан лооль нь таны бие өөрөө антиоксидант бодис гаргахад туслаж, цус цэвэршүүлдэг. Иймээс толигор арьстай байхыг хүсэж байгаа бол улаан лооль идэж байгаарай.