Ажил хэрэгч бүсгүй ямар хувцас өмсөх вэ?
Ажил хэрэгч дүр төрх бүрдүүлэхэд юуг анхаарах ёстой вэ. Та албан ажил, гэрээ хэлэлцээрийн үед юуг өмсөхөөс зайлсхийх тухай энэ удаа зөвлөе.
Ажил хэрэгч эмэгтэйн хувцас бол зөвхөн костюм. Юбка нь хэт богино, хэт урт байдаггүй. Хоёр хажуу талдаа, урдаа оноотой юбка нь суухад эвгүй харагдаж бас даруу бус байдлыг илтгэдэг учир албан ажлын үед зохицохгүй.
Ноосон нэхмэл хувцас нь таныг ажил хэрэгч дүр төрхтэй харагдуулж чадахгүй.Та ажилдаа жинсэн өмд, спорт хувцас, энгэр заам нь задгай цамц, пиджакөмсөхөөс татгалзах нь зүйтэй.
Алтлаг, мөнгөлөг өнгөтэй гогцоо түгжээтэй, чулуун шигтгээтэй пиджакыг гэрээ хэлэлцээр гэх мэт албан ажлын үед өмсөх хэрэггүй. Энэ нь гоёлын пиджакт тооцогддог.
Гутлын хувьд индүүн ултай, платфром, хэт өндөр өсгийтэй гутал (Өсгийний өндөр 5-6 см байх нь стандартад нийцнэ), цагаан, улаан зэрэг тод өнгийн гутлыг ажилдаа өмсөх хэрэггүй. Банк зочид буудал, ресторан зэрэг хатуу стандарттай үйлчилгээний газрын ажилтнууд углааш, ар нь онгорхой туфли, сандаал, элдэв чимэг гоёлтой туфли болон хар өнгийн, хээтэй, торон трико өмсөхийг хориглодог.
Ажил хэрэгч бүсгүй та гутал, цүнхний сонголт хийхдээ өнгийг нь ижилсүүлж авахаа бодолцоорой.
Ажил хэрэгч эмэгтэй хүний үс бууралтсан байх нь зохимжгүй. Түүнчлэн та ажлын үед хиймэл сормуус, үс, хумс хэрэглэх ёсгүй.
Нүдний шилний хувьд зөвхөн нарийн металл хүрээтэй эсвэл хүрээгүй шилийг сонгоорой.
Баяр ёслолын болон энгийн үед хэрэглэдэг бөгжнүүдээ ажлын үед зэрэгцүүлэн зүүх нь эвгүй харагддаг.
Бүсгүй та ажил дээрээ, олон нийтийн газар нүүрээ будах, үс хумсаа янзлахыг тэвчих хэрэгтэй. Будгаа сэргээх шаардлага гарвал ариун цэврийн өрөөг зориорой.