Өдрийн бүтээмж өглөөнөөс эхлэлтэй

2016 оны 5 сарын 27

Өглөөг хэрхэн зөв эхлүүлэх талаар сэтгэл зүйч М.Алтанцэцэг зөвлөж байна.

Өглөөг хэрхэн угтсанаас өдрийн ажлын бүтээмж шалтгаалдаг нь хэдийнээ батлагдчихсан учраас амжилтын төлөө зүтгэж буй хүмүүс өглөөг зөв угтаж сурах нь хамгийн чухал. Ингээд хэрхэн өглөөг зөв эхлүүлэх тал дээр өөрийгөө өөрчилье!  

Эрт бос

Зүгээр л эрт сэр. Эрт сэрээд эрт бос. Эрт боссон хүн нэгийг дуулна гэж сайхан үг бий. Өглөөний их эрч хүчийг мэдэр.

Гурван удаа гүнзгий амьсгаа ав

Гүнзгий амьсгаа аваад гарга. Үүнийг 3-10 удаа хий. Бүх бие чинь эрч хүсээр дүүрч, цэнэглэгдэж байгааг та мэдрэх болно.

Өглөөг тайван угт /утсаа унтраа/

Өглөө босонгуут яаран бүү утсаа шүүрч ав. Хэдий чинээ тайван өглөөг угтана төдий чинээ өдөр сайхан өнгөрнө. Тайван байж өдрийг төсөөлөн бодож, юу хийж амжуулах, юу хийж дуусгах тухайгаа бодоорой.

Босонгуут ус уу

Шөнийн турш явагдсан эсийн хуваагдал, нөхөн сэргээлт нь биеийн бараг бүх шингэнийг шавхсан байдаг. Тиймээс босож хөдөлгөөнд орохоосоо өмнө нэг аяга ус уугаарай. Та бие махбодио усалж, “шүршүүрт оруулж” байна гэсэн үг.

Цэвэрлэгээ хий

Мөн шөнийн турш явагдсан эсийн хуваагдал, нөхөн сэргээлт нь давхар биеийн бохирдлыг арьсаар дамжуулан гадагшлуулдаг. Тиймээс арьс болон амны хөндийг цэвэрлэ. Үүнээс гадна, ор дэрээ хураах, эмхлэх цэгцлэх нь өдрийн турш эмх цэгцтэй байх эхлэл болж байдаг.

Дасгал хөдөлгөөн

Хөшсөн биеэ хөдөлгөөнд оруулах эхний дасгалыг хийж заншаарай. Танд 3-8 минут хангалттай.

Өглөөний цай

“Өглөөний хоолоо өөртөө өг, өдрийн  хоолоо найзтайгаа хуваа, оройн хоолыг дайсандаа өг” гэж үг бий. Үүнээс та өлгөөний ашиг шимийг харж байгаа байх.

5-10  минутын төсөөлөл

Хүний амьдралын сайн сайхан бүхнийг мөрөөдөл төсөөллөөс салгаж ойлгох боломжгүй. Та өглөөний цайгаа уунгаа өдрийг төсөөлөн, гүнзгий амьсгалан түр суугаарай.

Сайн сайхан мэдээ мэдээлэл, аятайхан хөгжим сонс

Ажилдаа гарах бэлтгэлээ хангаж байхдаа, хүүхдүүдээ гаргахаар бэлдэж байхдаа сайхан аялгуу сонсож байвал зүгээр. Муу муухай мэдээлэл, ялангуяа улс төрийн мэдээлэл өглөөгүүр сонсохгүй байхыг хичээгээрэй. Тархиа, оюун бодлоо өдөр хийж дуусгах, амжуулах ажил дээрээ төвлөрүүлээрэй.

Хайртай хүмүүсээ үнсээд гэрээсээ гараарай

Гэр бүлийнхнээ үнсээд, үнсүүлээд гарч байгаарай. Эхнэр нөхрүүд бие биеэ үнсэж гарснаар тэр л хүндээ харьяалагддаг гэдгээ өдрийн турш мэдэрч байдаг юм шүү. Мөн өглөө бүр эхнэр, эсвэл нөхөртөө үнсүүлэн ажилдаа явбал ажлын бүтээмж хавь илүү байдаг нь батлагдсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33785
0 эможи
keyboard_arrow_up