5 минутын дотор гэртээ хийх засвар
Зочид чинь ирэх дөхөөд байдаг. Гэтэл хивсэн дээр чинь буйдангийн ором гарчихсан, шал чинь чихарч дуугараад, крантнаас чинь ус гоожоод байна уу? Гэрийнхээ жижиг өө сэвүүдийг түр зуур далдлах түргэн тусламжийн аргыг хүргэе.
1. Чихарч дуугардаг шал: Зочидтой чин таниас түрүүлээд, чихардаг шал чинь “мэндчилчих” юм биш биз? Тэгвэл хувийн эмийн сангаа нээхэд л хангалттай. Модон шалныхаа дугарч байгаа хэсэг рүү бага зэрэг кальц цацчих. Энэ нь хавтангуудын хоорондох зайг бөглөж, шалны чинь “амыг таглах” болно.
2. Толбо арилгах: Зочиддоо салатаа ч тавьж амжаагүй байтал, саяхан угааса цайвар хивсэн дээр чинь улаан дарсны толбо болчихож уу? Тэгвэл, угаалгын өрөө рүүгээ очиход л хангалттай. Эхлээд толбыг тараалгүйгээр, дээр нь байгаа дарсыг сальцетканд шингээж авна. Дараа нь нэг саванд нилээд их хэмжээний аяга таваг угаагч шингэн хийгээд, дээр нь нэг аяга устөрөгчийн хэт исэл (перикс водорода) хийж хутгаад, сальфетканд шингээж толботой хэсэг дээр дарж арчина. Устөрөгчийн хэт исэл нь цайруулагч учраас, цагаан биш хивсэн дээр бүү хэрэглээрэй. Харин үүний оронд толбон дээрээ цагаан давс асгаж, хатаагаад, порлоноор дарж арч. Хивсэн дээр чинь черниль болчихсон бол, дээр нь үсний лак цацаж байгаад арчаарай.
3. Ханан дахь нүхийг бөглөх: Зочид чинь ирж яваа. Гэтэл та гэнэт ханан дээрх муухай нүхийг олж харлаа. Энэ үед яах вэ? Хэрэв таны хана цагаан өнгөтэй бол, бага зэрэг оогоор нүхийг таглаарай. Тэгээд хуруугаараа, эсвэл маслоны хутгаар тэгшилж янзал. Зочид чинь хананаас үнэртээд байгаа гааны учрыг битгий асуугаасай билээ!
4. “Крантныхаа ам”-ыг таглах: Усны тог, тог, тог дуслах чимээ нойрноос чинь хугаслаад байна уу? Шинэ крант авах хүртлээ, бүтэн нойртой хонох аргыг зааж өгье. Шүдний утсаар цоргоныхоо амсар хавиас уяад, үзүүрийг нь угаалтуур луугаа унжуул. Тэгвэл цоргоноос чинь дуслах ус шууд угаалтуур луу уналгүй, утсыг дагаж алгуурхан гулсах болно.
5. Хивсээ “авар”: Зочид ирэхийг тохиолдуулаад тавилгынхаа байрыг ч бас солих хэрэгтэй болж магад. Гэтэл хивсний чинь шалчийсан хэсэг “энд буйдан байсан” гэж хэлээд байна уу? Ийм мөрийг арилгахын тулд тэр хэсэг дээр чийгтэй алчуур тавьж байгаад, дээгүүр нь халуун индүү явуул. Уур хивсийг буцааж хөвийлгөх болно.