Биеийн галбиртаа хэрхэн тохируулж хувцаслах вэ?

2016 оны 5 сарын 20

Эмэгтэй хүн бүр дахин давтагдашгүй биеийн галбир, хэлбэртэй байдаг. Тэрхүү онцлогтоо тохируулан хувцаслаж чадвал чухам төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй харагдахад илүү ойртох юм. Ингээд та бүхэндээ биенийхээ хэлбэрт тохируулан хувцаслах хэдэн зөвлөгөөг хүргэе. 

1. Лийр хэлбэрийн бие: Энэ нь цээж хэсгээрээ нарийхан, бэлхүүс болон тааз хэсгээрээ өргөн биений хэлбэрийг хэлнэ. Тааз нь мөрнөөсөө бага зэрэг өргөн байдаг. 

Хэрхэн хувцаслах вэ? 

Биеийн галбираа илүү тэнцвэртэй харагдуулъя гэвэл өргөн өмднөөс зайлсхийж, нарийхан скинни өмд болон бие барьсан жижигхэн цамц өмсөөрэй. 

2. Алиман галбир: Ийм галбиртай эмэгтэйчүүдийн биеийн жин нь ихэнхдээ цээж болон гэдэс хэвлий хэсгээрээ төвлөрсөн байдаг. Алиман хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд өргөн мөртэй, ерөнхийдөө махлагдуу харагддаг. 

Хэрхэн хувцаслах вэ?

Хэвлий бэлхүүс хэсгээрээ махлаг гээд бүгдийг нь далдал гэсэн үг биш. Өндөр суудалтай өмд болон богинохон хүрэм, хээтэй цамц сонгож өмсвөл зүгээр. 

3. Дөрвөлжин бие: Энэхүү галбир нь ихэнхдээ туранхай бүсгүйчүүдэд ажиглагддаг. Учир нь тэдний мөр болон таазны хэмжээ хоорондоо адилхан тул бэлхүүс нь харьцангуй өргөн харагддаг байна. 

Хэрхэн хувцаслах вэ?
Урт шулуун юбка, дэрвэгэр хормойтой даашинз өмсвөл зохимжтой. Түүнчлэн "Crop top" буюу богино цамцтай, салангид урт юбка өмссөн ч болно. Харин бие барьсан богинохон даашинз өмсөхгүй байхыг хичээгээрэй.

4. Элсэн цаг: Элсэн цаг мэт галбиртай бүсгүйчүүд төрөлхийн том хөх, махлаг гуя, өгзөгтэй байдаг. Тиймдээ ч эрчүүдийн анхааралд илүү ихээр өртдөг байна. Мөрнөөс таазны хэмжээ нь илүү өргөн тул нарийн бэлхүүстэй харагддаг. 

Хэрхэн хувцаслах вэ?
Хэрвээ та ийм галбиртай бол үнэхээр азтай юм. Хэтэрхий бариу л биш бол бүх төрлийн хувцас зохино. Гэхдээ өө сэвээ далдлахын тулд өндөр суудалтай шорт болон өмд, богино цамц, футболк өмсөх нь илүү тохиромжтой. 

5. Шаантаг хэлбэрийн бие: Энэ нь өргөн мөр, жижигхэн таазтай, ерөнхийдөө спорт хэлбэрийн биеийг хэлнэ.  

 Хэрхэн хувцаслах вэ?
Богино банзал, шорт өмсөж хөлөө ил гаргах нь зүйтэй. Мөр тань өргөн гээд задгай энгэртэй, мөргүй даашинз, цамц өмсөхөөс бүү санаа зов. Харин тод, гэгээлэг өнгийг сонгоорой.  


 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33552
1 эможи
keyboard_arrow_up