Эрдэмтэд жин хасах хамгийн шилдэг аргыг нээжээ

2016 оны 5 сарын 18

Жингээ хэвийн хэмжээнд хадгалах нь нэг удаагийн чармайлт биш. Амьдралын хэв маягаа зөв дадал зуршлаар баяжуулбал энэ нь хамгийн сайн үр дүнд хүргэнэ. Тиймээс хэвийн жинтэй хүмүүс ихэвчлэн дагаж мөрддөг дараах долоон зөвлөмжийг танилцуулж байна. Хэрэгжүүлээд үзээрэй.

1. Ухаалаг өглөөний цай

01
Тогтмол өглөөний цай ууж байх нь жин барих нэг гол хүчин зүйл гэдгийг олон судалгаа, туршилтаар баталжээ. Гэхдээ уураг, өөх тосны хэмжээг тохируулсан зөв өглөөний цай чухал гэдгийг мартахгүй байх хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ нь оливын тосонд шарсан буурцагтай, өндөгтэй омлет.

2. Өлсөж байгаа үгүйгээ чагнаж сур

02
Бидний амьдарч байгаа орчин маань хүсээгүй хооллолтыг бий болгож байдаг. Хурлын өрөөний тавагтай чихэр, жигнэмэг, кино театрын эрдэнэ шиш зэрэг нь өлсөөгүй үед дэмий идэх сонирхлыг төрүүлдэг. Үүнээс зайлсхийж зөвхөн өлссөн үедээ идэх зарчим баримтлаарай. Өлсөөгүй бол тааралдсан бүхнээ битгий ид.

3. Дэмий хүнс худалдаж авахаас зайлсхий

03
Корнеллийн Их Сургуулийн судлаачдын тогтоосноор түр зуурын өлсгөлөн байдал нь илүү их эрүүл биш, калори ихтэй хүнсэнд татагдах нөхцөл болдог гэнэ. Тиймээс дэлгүүрээс хүнс цуглуулахдаа хоол идээгүй өлсгөлөн байвал калори ихтэй хүнс илүү их авдаг гэнэ. Харин өмнө нь хоол идэж өлөө дарсан байвал ингэдэггүй нь батлагджээ.

4. Гэрийн хоол түлхүү хэрэглэ

04
Дандаа гадуур хооллодог хүмүүс жин илүүдэлтэй байх эрсдэл ихтэй байдаг. Тиймээс аль болох гэрийн хоол идэж байх нь тустай. Хүүхэд, өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар гадуур хоол идэхэд өдөр бүр 126-310 калори илүү авч байсан байна.

5. Жижиг сав суулга, аяга таваг хэрэглэ

05
Аяга таваг, хүнсний сав суулганы хэмжээнээс хамаарч идэх хэмжээ өөр байдаг гэнэ. 2012 онд хийсэн нэгэн туршилтаар оюутнууд хоёр дахин том тавагтай чихэрнээс хоёр дахин ихийг идэж байсан байна. Хэт идэхээс сэргийлэхийн тулд сав суулгаа жижигрүүлээрэй.

6. Хангалттай унт

06
Нойр дутагдал таргалалтанд нөлөөлдөг. Цаанаа яг ямар механизмаар холбогддогийг гүйцэд судлаагүй ч эрдэмтдийн туршилтаар энэ нь бүрэн батлагджээ. Хоногт 7-8 цаг унтах нь эрүүл мэндэд хамгийн сайн нөлөөтэй.

7. Алхамаа тоол

07
Мэргэжилтнүүд хүн өдөрт хамгийн багадаа 10,000 алхам хийж байх ёстой гэжээ. Педометр буюу алхам тоологч ашиглаж сураарай. Ухаалаг гар утсанд үнэгүй алхам тоологч аппликэшн зөндөө байгаа. “Pedometer” гэж хайгаад утсандаа эсвэл таблетдаа сулгаарай. Ингэх нь жингээ тогтмол хадгалахад маш том нэмэр болно шүү. Танд амжилт хүсье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33451
0 эможи
keyboard_arrow_up