Франц эмэгтэйчүүдийн сайхан өтөлдөг 10 нууцаас

2016 оны 5 сарын 15

Франц улс 50 гарсан мөртлөө сайхан хэвээр харагдах эмэгтэйчүүдийн тоогоороо дээгүүр ордог. Тэд санаа зовох зүйлгүй богино даашинз өмсөөд л явна, арьс нь унжсан байсан ч сайхан харагдана. Тэд хөгшрөхөөс айхгүй, өөрийнхөө хижээл насыг тайван тухтай гэгч нь угтан авч нүүр учирна. Бид Ребекки Плантьерийн “Сайхан хөгшрөх хичээл: Франц эмэгтэйчүүдийн нууц” номоос хэсэгчлэн авсан 10 дүрмийг танилцуулж байна.

1. Өвдөг эрүүгээ нийлтэл идэвхитэй амьдралыг сонгоно

Идэвхитэй амьдрал гэдэг нь Франц улсад үндэсний соёл болоод удаж байгаа бололтой, нас өндөр болсон ч ийм амьдралын хэвшлээсээ тэд салахыг хүсдэггүй. Явган аялал, уул хадаар хэсэх, байдаркаар сэлэх, теннис тоглох, цэцэгт хүрээлэнгээр гүйх, цанаар гулгах гээд сонголт маш их. Энэ чинь л идэвхитэй амьдралын хэв маяг юм. Францчууд амралтынхаа өдрүүдээр зүгээр дээш хараад наранд биеэ шарж хэвтэхгүй, хаашаа ч юм явж зугаална. Франц бүсгүйчүүд ямар нэгэн спортын төрлөөр хичээллэж Америк бүсгүйчүүд шиг өөрийгөө зовоохгүй гэж Ребекка онцолсон бөгөөд, өөртөө хүчээр ачаалал өгөх нь эмэгтэйчүүдэд муу гэжээ.

2. Тоглоом шоглоом ойлгох нь хамгийн хүчтэй антиоксидант болдог

Францын алдартай ишлэл нь Франц эмэгтэйчүүдийг өтөл насаа эмзэг хүлээж авахгүй байхад тусалдаг байна. Өөр ямар ч улс орнуудад “хөгшин жимсхэн эмгэн” ч юм уу 40-50-иад насныханд зориулсан “халуухан” эмэгтэйчүүдийн тухай зүйр цэцэн үг, явган хошин үгс байхгүй л болов уу.

3. Хоол хүнс бол шүтээн Францчууд хоолонд дуртай, гэхдээ

Америкчуудыг бодвол амттай тансаг хоолыг багаар цэвэрхэн идэхийг илүүд үзнэ. Франц бүсгүйчүүд ерөөсөө л бага иддэг. Нас ахиж санхүүгийн боломж сайжрахад гоо сайхнаа хадгалах, амттан идэх зэрэг нь нэмэгддэг – Франц эмэгтэйчүүд ресторан, кафед бага порцоор идэж найз нөхөдтэйгөө дэмий ярьж сайн дарс шимж суух дуртай. Энэ нь ч тэднийг жингээ хадгалж үлдэхэд хүргэнэ. Америкчуудын 20-40 насны хоорондох жингийн ялгаа даанч их, харин Франц эмэгтэйчүүдэд жингийн ямар ч ялгаа байдаггүй нь сайхан юм гэж зохиолч бичжээ.

4. Нас ахих тусам Франц эмэгтэйчүүд өөрсдийгөө их эрхлүүлдэг

Франц охидуудын хувиа бодох сэтгэхүй нь эхийнхээ сүүгээр дамждаг болов уу гэж Ребекка бичжээ. Хүүхдүүд нь том болж бие дааж эхлэхэд Франц эмэгтэйчүүдийн анхаарал өөр лүүгээ шилждэг. Өөртөө хүссэн зүйлээ авч, гэр бүлгүйгээр аялж, үнэтэй хувцас авч өмсөнө. 40 настай Франц эмэгтэй өсвөр насны хүүдээ Xbox авч өгөхийн оронд өөртөө үнэтэй туфли авч өмсөнө. Тайлбар нь маш зөв бөгөөд энгийн: Xbox авмаар байвал явж ажил хий. Францад ач зээгээ хараад гэртээ сууна гэсэн ойлголт байхгүй, эмээг үнэгүй хүүхэд асрагч гэж хэзээ ч бодохгүй.

5. Нас ахих тусам хувцасны тоо багасах хэдий ч үнэтэй болно

Мэдээж үнэ дагаад чанартай болно. Дундаж орлоготой эмэгтэй ч гэсэн өөртөө үнэтэй бөгөөд таарсан хувцас авна: ноолуур, торго, сайн гутал, ядаж л маш үнэтэй ганц цүнх. Байгаа хувцасаа хооронд нь зохицуулж өмссөн нас ахисан сайхан эмэгтэйг жуулчид нүд хужирлан харах нь элбэг аж.

6. Нийгмийн амьдралаас тусгаарлана гэж үү, ёстой үгүй шүү

Америк эмэгтэйчүүд нас тогтоод ирэхээр гэртээ телевизийн өмнө суухыг илүүд үздэг бол Франц эмэгтэйчүүд улам бүр идэвхитэй болдог. Хүүхдүүд том болж байнгын анхаарал халамж тавих нь багасаад гэрийн амьдрал ч тогтворжоод ирэхээр найз нөхдийнхөөрөө орж, баар цэнгээний газраар зугаалж, кино үзэж олон түмэн бужигнасан газраар явах нь ихэсдэг. Нийгмийн энэхүү идэвхитэй амьдрал тэдний сэтгэлийг өөдрөг байлгана: үсний засалт, сайхан арчилсан гар, зохисон хувцас өмсөөд л гарч өгнө, мэдээж өөрт эвтэйхэн өндөр өсгийтэй гутлаа юу гэж мартах вэ.

7. Нас бол өвчин биш, эмчилгээ шаардлагагүй

Франц эмэгтэйчүүд нас болон үрчлээсийг тайван хүлээж авна, хиймлээр татуулсан арьстай эмэгтэйг хараад эвгүйцэн шоолцгоодог улс. Америк эмэгтэйчүүд залуу насныхаа төрхийг авч үлдэхийг чармайх бол Франц эмэгтэйчүүд насандаа тохирсон үрчлээс байх ёстой гэж үздэг. Францад гоо сайхны мэс заслаас илүү гоо сайхныг дэмжих мэс заслын бус аргууд илүү хөгжсөн байдаг.

8. Өөрт зохисон хувцасаа л өмсөнө

Франц эмэгтэйчүүд насан өтөл болтлоо өвдөгнөөс дээгүүр богино банзал өмсдөг. Францад “насандаа тохироогүй хувцас” гэсэн ойлголт байдаггүй, ээж охин хоёр нэг төрлийн хувцас зэрэг худалдаж аваад өмсөх нь ч бий. Нас ахиад ирэхээр санхүүгийн хувьд боломжтой болж хувцасны сонголт илүү сонгодог тал руугаа явдаг хэдий ч та энэ улсад л богино банзал, нарийхан бариу жинс өмссөн 40-60 насны эмэгтэйчүүдийг олж харна.

9. Дур булаам харагдах эсвэл секс хийхэд насны хязгаар хамаагүй

Францад бол 40 наснаас хоёр дахь залуу нас эхэлнэ: олон амжилтын цаана гарч, олныг өөрийн болгожээ одоо сайхныг мэдрэх цаг болсон гэж үзнэ. Энэ нь нэг талаасаа сайн ч нөгөө талаасаа муу гэж Ребекка үзэж байна. Сайн тал – эмэгтэй хүн өөрөө өөрийгөө сайхнаар мэдэрч байна, муу тал – энэ насан дээр салалтын тоо маш их нэмэгддэг байна.

10. Энэ насанд бүгдийг болно, гэхдээ зохих хэмжээнд нь Дарс бас тамхи.

Ребеккагийн 52 настай Франц эмэгтэй найз өглөөний цайны дараа нэг тамхи татдаг тухай тэрээр номондоо дурьджээ. Тэрээр олон жил тамхи татаж байгаад хаясан, насны эцэст тамхи татахгүй тэвчиж стресстэж байсанд орвол аяга кофе, ширхэг тамхинаас таашаал авах нь дээр юм гэж боджээ. Гэхдээ энэ бол зөвлөгөө бус мэдээж буруу зүйл юм.

 

Эх сурвалж:http://news.xopom.com/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33256
0 эможи
keyboard_arrow_up