Урт хөлтэй харагдах хувцаслалтууд

2016 оны 5 сарын 13

Урт хөлтэй харагдмаар байгаа биз дээ? Өнөөдөр бүсгүйчүүддээ хөл урт харагдуулах хувцаслалтын хэдэн арга хэлж өгье! Хөл урт харагдсанаар хүн байгаагаасаа өндөр бас биеийн пропорц сайтай харагддаг.

1. Биеийн өнгөтэй гутал өмс! Тэгвэл хөл уртсаж харагдана! 

2. Өндөр суудалтай өмд, шорт, юбка өмс!

3. Нэг өнгийн өмд, гутал өмс! Гутал нь шагай давсан байх ёстой шүү! 

4. Босоо судалтай өмд өмс! 

5. Бага зэрэг уртадсан өмд, өндөр өсгийттэй хоршуулж өмсөөрэй!

6. Оломтой гутал битгий өмс! Хөл хуваагдаж харагдсанаар илүү богино харагдана. Шагай ил гарсан гутал өмсөөрэй!

7. Шөвгөр хоншоортой гутал сонго! Дугуй хоншоортой гутал хөлийг илүү богино харагдуулах нөлөөтэй

8. Богино хүрэм өмс! Цээж арай богино, хөл урт болж харагдана

9. Богино юбка өмс! Богино тусмаа хөл урт харагдана.Гэхдээ өөрийнхөө бие галбирт зохих эсэхийг бодолцоорой!

10. Өвдөг давсан урт түрүүтэй гутал бас л хөлийг урт харагдуулах шидтэй.Намхан эмэгтэйчүүдэд ч хамааралтай шүү. Оросын “Fashion Icon” болоод буй Мирослава Дума намхан, жижиг биетэй ч үргэлж өөртөө маш итгэлтэй сайхан хувцасладаг

11. Тэгш бус хэмтэй, 1 талдаа ухлаадастай даашинз сонгоорой! Ухлаадас дээрээс эхлэх тусам хөл илүү урт харагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33221
0 эможи
keyboard_arrow_up