Гар утасныхаа ориг хулхийг ингэж шалгаарай
Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар арга байдаг юм. *#06# гээд бичхэд гарч ирэх сериал номериудын 7 ба 8 дахь орны төгсгөлөөр ориг, хулхийг нь мэдэж болдог байна. Энэ нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр гэнэ. Мөн дэлхийд гар утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд бий. Гар утасыг угсарсан байвал хулхи, үйлдвэрлэсэн бол ориг гэж үздэг байна.
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь өөрийн жинхэнэ үйлдвэртээ үйлдвэрлэсэн хамгийн сайн чанарын ориг утас байдаг байна. Жишээ нь таны утас NOKIA фирмийнх бол энэхүү утас яг NOKIA фирмдээ үйлдвэрлэгдсэн ярих юмгүй утас гэнэ шүү. Харин 7 ба 8 дахь орон нь 01 юмуу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финланд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд сайн чанарын утас гэнэ. 08 юмуу 80 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Герман улсад үйлдвэрлэгдсэн, тийм ч муугүй утас гэнэ шүү. Харин 02 юмуу 20 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь чанарын хувьд маш муу, Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг байна. Түүнчлэн 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас гэнэ.