Хөлрөлтөөс хэрхэн хамгаалах вэ?
Зуны улирал хаяанд ирж, нимгэн хувцасаа өмсөөд хотын гудамжаар алхаад явах нэг бодлын сайхан. Гэвч аагим халуун өдрүүдэд нүүр, суга, гарнаас ялгарсан хөлснөөс болоод юу юугүй урсах гэж байгаа юм шиг мэдрэмжтэй явахыг хэн хүсэх билээ? Магадгүй танд ч бас тулгарч болох асуудлаас сэргийлэх энгийн аргуудыг зөвлөж байна.
Хөлс ялгаралт нь халуун температурт таны биеийг хүйтэн байлгахад маш чухал үүрэгтэй процесс юм. Энэ “дотоод агааржуулалтын систем”-ийг зөв зохистой ажиллуулах гарц нь ус уух явдал. Цангах нь таны бие дэх шингэний хэмжээ аль хэдийн бага байгаагийн тэмдэг, иймээс цангах мэдрэмжийг хүлээлгүй усыг бага багаар шимж уух хэрэгтэй.
Даавуун материалтай хувцас өмсөх, биенээс ялгарсан хөлсийг шингээн авч биеийг хуурай байлгахад онцгой ач холбогдолтой.
Хамгийн энгийнээр хөлснөөс ангижрах арга бол хөлс дарагч ашиглах юм. Хөлс дарагч нь 3 төрөл байдаг бөгөөд энэ нь хөлсний ялгаралтын хэмжээнээс шалтгаалан хэрэглэх зориулалттай байдаг.
Шариктай буюу ролл – Хөлс их хэмжээгээр ялгардаг
Шахмал буюу стик – Хөлс дундаж ялгардаг
Шүршигч буюу спрей – Хөлс бага хэмжээгээр ялгардаг хүмүүст зориулсан.
Та өөрийн биеийн онцлогт тохирсон төрлөөс хэрэглэж заншаарай.
#TIP - Спрей буюу шүршдэг хөлс дарагчийг дан ганц суганы ойр орчимд хэрэглэхээс гадна хөлрөмтгий хэсэг болох нуруу, гарын алганд шүршиж хөлрөлтөөс ангижрах боломжтой юм