Багш хүний хэлэхээс зайлсхийх 13 түгээмэл үг

2016 оны 5 сарын 07

АНУ-ын Жорж Лукас Боловсролын Сангийн 2015 оны шилдэг нийтлэлүүдийн тэргүүн эгнээнд жагссан нийтлэлийг хүргэж байна.

Доктор Ричард Курвин, Зан төлөвийн эмгэг бакалаврын хөтөлбөрийн захирал, Давид Елин Коллеж

Би олон жилийн өмнө дунд сургуульд багшилж байхдаа сурагчиддаа хааяа хэлдэг байсан зарим үгэндээ дараа нь харамсах тохиолдол гардаг байсан. Багш нарын сурагчиддаа хэлдэг харамсаар зүйлсийг би олон ч удаа сонсож, мөн харж байсан билээ. Саяхан би төгсөх ангийн оюутнуудаасаа (бүгд дадлагын багш нар) шавь нартаа хэлсэндээ харамсаж байсан үгс бий эсэх талаар асуусан юм.

Багш нарын хэлсэн таагүй үгс болон тэднийг гомдоосон зүйлүүдийн талаар хүүхдүүдтэй ярилцаж сонссоныхоо дараа хэзээ ч хэлж болохгүй үгсийн жагсаалтыг гаргасан юм. Эдгээрийн зарим нь хянах тухай, зарим нь урам зориг өгөх болон удирдлагын асуудалтай ч холбоотой юм.

Эдгээр нь бүгд уур бухимдал төрүүлэх, урам хугарахад хүргэдэг. Энэ хичээлийн жилд эрхэм багш та эдгээрийг үгсийг хэлэхээс татгалзаж аль болох сайн сайхан үг хэлж хэвшээрэй.

1. "ЧАМД ЧАДВАР БАЙНА, ДААНЧ ЧИ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”

Энэ үгийг сонсоод зарим сурагчдад доромжлуулсан мэт мэдрэмж төрдөг бол зарим нь үүнийг илүү сайн хийх сорилт гэж хүлээн авдаг байна. Харин ихэнх сурагчдын хувьд энэ үгийг сонссоныхоо дараа идэвхтэй байхаа больдог. Харин үүний оронд багш та “Өөрийнхөө чадварыг бүрэн ашиглахад чамд яаж туслах вэ?” гэж санаа тавьсан байдлаар асуугаад нэг үзээрэй.

2. "БИ ТА НАРТ СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА"

Багш нарын хувьд сурагчдынхаа хийж буй зүйлд сэтгэл дундуур байх үе бишгүй тохиолддог. Сэтгэл дундуур байгаагаа ямар үгээр яаж илэрхийлэх нь үр дүнд шууд нөлөөлдөг. Харин сурагчдын хувьд багш нарыг ингэж хэлэхэд үнэхээр дургүй байдаг байна. Энэ үг өнгөрсөнд хандаж байдаг нь асуудал юм. Харин багш та “Ийм зүйл дахин тохиолдвол илүү үр дүнтэй шийдвэр гаргахын тулд чи юу хийнэ гэж бодож байна?” гэж асуух нь ирээдүйд хандсан илүү үр дүнтэй хандлага байж болох юм.

3. "ЧИ ЮУ ГЭЖ ХЭЛСЭН БЭ?"

Сурагчдын шивнэж ярихыг сонсох, эсвэл сурагчтай тусдаа ярилцсаны дараа зарим багш нар тэдэнтэй хэрхэн тэмцэлдэхээ бодож байдаг. Чи юу гэж хэлсэн бэ? гэдэг нь асуудлыг дэвэргэх алхам юм. Та үнэхээр юу гэж хэлсэнийг нь мэдмээр байна гэж үү? Сонсоогүй мэт дүр эсгэн өөдөөс тань сөрж хэлсэн үгийг тоолгүй орхих нь зүйтэй. Маргаанд заавал ялах албагүй шүү дээ.

4. “БИ ҮҮНИЙГ ЧИНИЙ ТӨЛӨӨ ХИЙХ ЮМ БОЛ БУСДАД НЬ Ч МӨН АДИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БОЛНО”

Ал Мендлер бид хоѐр “Нэр хүндтэй Сахилга бат” хэмээх номондоо тэнцвэргүй шударга байдлын тухай олон жишээг оруулсан. Та хүн бүрт тэгш хандах боломжгүй. Харин сурагч бүрт багшийн туслалцаа хэрэгтэй байдаг бөгөөд сурагч бүр өөр. Хэн ч өөрийгөө бусадтай ижил хэмээн боддоггүй шүү дээ. “Би үүнийг сайн хийж чадна гэдэгтээ итгэлтэй биш байна. Гэвч би үүнийг та нарын шаардлагад нийцүүлэхийн тулд ямар нэг аргаар хамгийн сайнаараа хийх болно” гэж хэлэх нь дээр юм.

5. "ЭНЭ НЬ ДҮРМИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА”

Дүрэм гэдэг бол зан төлөвийн тухай юм. Ихэнх тохиолдолд хүмүүс асуудлыг шийдэхийн тулд сонгох боломжтой олон зан төлөв байдаг. Зарим нь дүрмийн хүрээнд байж болох юм. "Хэрвээ дүрмийн дагуу өөрийн хэрэгцээг хангах арга зам байдаг бол мэдэхийг зөвшөөрнө үү." гэж хэлэхийг хичээгээрэй.

6. "ЧИНИЙ АХ / ЭГЧ ЧАМААС САЙН БАЙСАН"

Ямар нэгэн зүйлийн талаар эерэг ба сөрөг аль нь ч бай ах дүү нар болон хэн нэгнийг хооронд нь бүү харьцуул. Зоосны аль тал нь вэ гэдгээс үл хамааран харьцуулалт хэзээд муу үр дүнд хүргэдэг. Миний ач, зээ нар “Та хэнд нь илүү хайртай вэ? “ гэж надаас байнга асуудаг бөгөөд хэрвээ би үүнд хариулсан бол яах бол?

7. “ТОБИГИЙН СУУЖ БАЙГАА БАЙДАЛ НАДАД ТААЛАГДАЖ БАЙНА”

Энэ бол хүүхдүүдийг суулгах нэг арга. Ингэж хэлэх нь хүүхдүүдэд зальдах нь зөв хэмээн харуулж буй хэрэг юм. Хүүхдүүдээ суугаарай гэж шууд утгаар хэлэхээс арай дээр байдаг. Үүнээс гадна анги хамт олныхоо өмнө магтуулан сайшаагдаж байгаагүй ямар ч сурагч танд дургүйлхэх болно. Би энэ аргыг хэрэглэдэг байсан бөгөөд хэдий үр дүнгээ өгдөг ч сайн гэхээсээ сул тал ихтэй байдаг юм.

8. "ЧИ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ"

Энэ үг нь доромжлол төдийгүй маш буруу алхам юм. Намайг бага байхад “чи хэзээ ч багш болж чадахгүй” гэж хэлдэг байсан юм. Хэчнээн олон гайхалтай хүмүүс энэ үгийг сонсож байсан бол? Та нараас хэд нь энэ үгийг сонсож байсан бэ?

9. "ЧИ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДОО ВЭ?”

Та үнэхээр тэднийг өөрийгөө хэн гэж боддогийг мэдэх хэрэгтэй гэж үү? "Чи надтай адил чухал биш гэж хэлж буйтай агаар нэг юм. " Энэ нь илт бардам дээрэлхүү харилцаж, маш том асуудлыг үүсгэж байгаа хэрэг юм.

10. “ЧИ АМ ХУУРАЙГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙДАГГҮЙ БАЙХАА, ТЭЭ?”

Энэ нь сурагчийн яриаг зогсоох тун таагүй арга юм. Та үгээ хэзээ ч битгий ингэж эхлээрэй. Харин та өөрийн санаагаа ямар нэгэн эерэг хандлага, зан төлөвөөр илэрхийлж болно: Сонсоорой, гэрийн даалгавраа хийгээрэй , оролдоод үзээрэй, ажилдаа санаа тавиарай гэх мэт. Харин сурагчдыг ѐжлохгүйгээр өөрийн мэдрэмжээ шууд илэрхийлж байгаарай.

11. "БИ ОДОО ЗАВГҮЙ БАЙНА"

Та сурагчдад хэрэгтэй байгаа үедээ тэднийг өөрөөсөө шууд түлхэж болохгүй. Би маш завгүй байна, гэхдээ чи миний хувьд чухал гэх мэт халамжилсан байдлаар санаагаа илэрхийлээрэй. Завгүй байгаагүйсэн бол чамтай ярилцмаар л байна, би цаг гаргаж чиний санаа бодлыг сонсохыг маш их хүсэж байна гэж хэлээрэй.

12. "ХЭН НЭГЭН ЧИНЬ ХЭРГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ БОЛ АНГИАР ЧИНЬ....”

Хамтын шийтгэл тохиромжтой шийтгэл биш юм. Хамтын шийтгэлээс зайлсхийх олон шалтгаан байгаа ч хамгийн чухал нь хэрвээ бид сурагчиддаа өөрийн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээж сургахыг хүсэх юм бол тэдний сонголтын үр дүн ямар байх талаар урьдчилан бодох нь чухал юм. Хэрвээ тэд хийгээгүй зүйлийнхээ төлөө ямар нэгэн шийтгэл амсвал бидний амьдарч буй ертөнц таашгүй ертөнц бөгөөд бид ямар ч сонголт хийсэн үр дүн нь адилхан юм байна гэж ойлгоход хүргэдэг. Энэ нь бидний хүүхдүүдэд сургахыг хүсэж буй зүйл биш юм.

13. "ЧИНИЙ ЮУ БОЛОХОО БАЙЧИВ?"

Энэ асуулт дутагдалтай байдал эсвэл төгс биш гэдгийг сануулж байдаг. Бид бүгд төгс байж чаддаггүй бөгөөд энэ асуулт нь доромжилсон өнгө аятсай байдаг. Сурагч юу гэж хариулна гэж та бодож байна? Миний эцэг эх намайг үзэн яддаг гэж хэлүүлэхийг үү? Өөрөөрөө байх нь төгс байдал юм гэж олонх мэргэжилтнээс би сонсож байлаа. Чамд ямар нэг асуудал тулгарсныг би харж байна.

Хамтдаа зөв гарцыг хайцгаая гэж хэлэх нь илүү дээр хандлага юм. Хэрвээ багш та бухимдаж өөрийгөө хянаж чадаагүйгээсээ болоод жилдээ нэгээс хоѐр удаа дээрх үгүүдийг хэлсэн бол таныг ойлгож болох юм. Харин ихэнх сурагчдын хувьд хүндэтгэдэг, хайртай багш нь цөөн удаа уурлаж бухимдахад тэдний хүндлэлд нэг их нөлөө үзүүлдэггүй байна. Гэвч итгэлцэл хараахан тогтож амжаагүй байгаа багш ийм алдаа гаргавал сурагчид тийм ч таатай ханддаггүй ажээ.

Харин нөгөө талаасаа, багш нар сайн эсвэл төвийг сахисан ямар нэгэн зүйл хэлж болох ч энэ нь магадгүй сурагчдын хувьд доромжилсон өнгөөр ойлгогдож магад. Эдгээр тохиолдлуудаас зайлсхийх нь хэцүү юм. Гэвч бид эдгээр үгс нь хэн нэгнийг гомдооно гэдгийг эхлээд ойлгож чадвал энэ бүгдээс зайлсхийж чадна.

Орчуулсан: Д.Гэрэлмаа, Залуучуудын Боловсрол Хөгжлийн Төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32865
0 эможи
keyboard_arrow_up