Стив Жобсийн шийдвэрдээ бат зогсох зөвлөгөө
Аpple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс манай эрин үеийн иш татахуйц гайхалтай бизнесмэн билээ. 2005 онд Стэнфордын их сургуулийн төгсөх ёслол дээр хамгийн шилдэг илтгэлээ танилцуулсан юм.
Урьдчилан харснаараа цэгтэй холбогдож чадахгүй. Эргэн харвал чадна. Харин тухайн цэгүүд хаа нэгтэй таны ирээдүйтэй холбогдоно гэдэгт итгээрэй. Заавал ямар нэгэн зүйлд итгэх ёстой. Бидний мөн чанар, хувь заяа, амьдрал ер нь юу ч байж болно. Энэ үзэл баримтлал намайг хэзээ ч доош татахгүй. Миний амьдралд маш олон өөрчлөлтийг өгсөн юм.
Бизнес эрхлэгчдийн бүрэн бус санаанууд, баталгаагүй дүгнэлт, эрсдэлтэй төлөвлөгөөнүүд гаргадаг боловч тэдний суралцах хамгийн чухал хичээл бол тэвчээр, итгэл юм. Хариуг нь харж чадахгүй байгаа нь тэвчээр, харин анхаарлаа төвлөрүүлвэл хариуг харж чадна гэдгийг хүлээх нь итгэл юм.
Эдгээр стратегийг хэрэгжүүлэх хэд хэдэн арга байдаг.
Юу мэдэхгүй байгаагаа мэдэх
Анзаарагдахааргүй газар буруу мэдээллээр дүүргэх нь итгэмээргүй амархан. Үнэндээ мэдээллийг ялгахад туслах итгэл үнэмшилтэй зүйлсийг тархи автоматаар хүлээж авдаг болох нь шинжлэх ухаанчид баталсан байна. Таны одоо болтол мэдэахгүй байгаа зүйлд тодорхой үнэн вм байгаа гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл муу мэдээлэл дээр шийдвэр гаргадаггүй ч сайн мэдээллийг хүлээн авах нь бага байдаг.
Хэзээ хөдлөх ёсгүйгээ мэдэх
Буруу цагт хөдлөснөөр таны бизнесийг юу ч үгүй нурааж мэднэ. Эхлээд хөдлөж давуу талыг авна гэдэг ташаа ойлголт юм. Бид зөв цагийг хүлээж хөдлөснөөрөө хүчирхэг байж чадна.
Хэзээ эргэж харахаа мэдэх
Өнгөрсөнд алдсан алдаагаа эргэн харж битгий алдаа гаргаарай. Өөрийн шийдвэрээ үнэлэх цаг гаргалгүйгээр адал явдал, бэрхшээл, амжилтаас суралцах нь боломжгүй. Стив Жобсийн хувьд өөрийн хувийн амьдралдаа цагийг үнэлдэг байсан. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийн кареерийн үе шатдаа эргэн харж цэгийг холбож чадсан. Ингээд түүний кареер олон түмэнд ил болсон юм.