Хүрэн манжингаар бөөр, ходоодоо хэрхэн угаах вэ?

2016 оны 5 сарын 07

Хүн жилд 1-2 удаа бөөр, ходоодоо угааж цэвэрлэх нь эрүүл амьдрах үндэс болдог байна. Тухайлбал, нохойн хошуу, тарвас, ургамлын гаралтай бэлдмэл, хүрэн манжингийн шүүсээр цэвэрлэж болно. Хүрэн манжингийн шүүсээр хэрхэн цэвэрлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Оношлогоо, үйлчилгээний тасгийн сэргээн засахын их эмч П.Уянгабилэг зөвлөж байна.

  • Бэлдмэлийг уухын тулд нэг өдрийн өмнө бэлтгэнэ. Нэг ширхэг томхон хүрэн манжинг сайтар угаан 3-4 хэсэг болгон хувааж, 1.5-2.5 литр буцалсан усанд хийж хонуулна. Ингээд өглөөнөөс орой болтол юу ч идэлгүй зөвхөн хүрэн манжингийн шүүсээ ууна. Энэ үед та тарвас идэж болно. Энэ бүхний дараа таны бие махбодь цэвэрлэгдэх болно.
  • Мөн дасгал хийх нь бодисын солилцоо буюу гэдэсний хөндий дэх цусны эргэлт болон шээсний гадагшлалтыг зохицуулж таны биеийг бүхэлд нь чийрэгжүүлнэ. Халдвар, хордлого, гэмтэл, архаг хууч өвчний хүндрэл, элэгний цирроз, чихрийн шижин, зүрх судасны хүнд эмгэгүүд, хүйтэн, чийгтэй орчин, байнгын босоо болон суугаа байдалтай ажлын нөхцөл нь бөөр өвчлөх шалтгаан болдог.
  • Бөөр өвчилсөн эхний үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болно. Бөөрний өвчлөл даамжрах явцад халуурах, шээс үнэртэй, шаравтар эсвэл махны угаадас шиг өнгөтэй, тунадастай гарч болно. Харин өвчин архагшиж хүндэрсэн үед бөөрний байрлалаар буюу бүсэлхий орчмоор чилэх, унжрих мэт өвдөх, хавагнаж, даралт ихсэх шинж илэрдэг.
  • Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хуурай, чийггүй, дулаан орчинд ажиллаж амьдрах, байнгын босоо болон суугаа ажлаас зайлсхийж өдрийн цагаар 15-20 минут хэвтэн нуруугаа амрааж бөөрний цусыг эргэлдүүлж байх хэрэгтэй. Мөн уураг, өөх тос, нүүрс ус, шим тэжээл витаминаар баялаг хоол, хүнсийг түлхүү хэрэглэх нь чухал. Давсыг өдөрт таван граммаас хэтрүүлэхгүй, цагаан архи, хийжүүлсэн ундааг хольж ууж болохгүй. Энэ нь бидний бие махбодид нүүрсхүчлийн хийг бий болгож бөөр, ходоод, элгийг хүнд гэмтээдэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32839
0 эможи
keyboard_arrow_up