Будаа угаасан усны ГАЙХАМШИГ

2016 оны 5 сарын 03

Цагаан будаа угаасан ус

    Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь амархан арилдаг. Хэрвээ тос, толбо нь тод тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаагаарай.
     Бохир хувцасыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртаг нь арилдаг.
     Будаа угаасан усаар тостой болсон гэрийн ахуйн хэрэгслийг угаавал өнгөлөг сайхан болдог.
     Хэрвээ гэртээ алтан загас тэжээдэг бол загасны савандаа будаа угаасан ус хийвэл загасанд шим тэжээл өгөхөөс гадна савны усыг цэвэр тунгалаг байлгадаг байна.
     Буцалгасан будааны усаар амаа зайлж байвал амны эвгүй үнэр болон амны хөндийн шархлааг засахад сайн байдаг.    

Цагаан будааны шүүс
Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг учраас арьсанд сайн байдаг.
Нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй.

Хийх заавар:

    Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.  Будаагаа саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15  минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд  усанд шингэдэг.
    15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин  будаагаа хаях хэрэггүй, хоол хийж болно шүү дээ. Ингэж  гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн  хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа  угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны  шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны  хэрэггүй.

 Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах,  эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн,  гялалзсан өнгөтэй болно.
 Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?

    Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
    2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
    Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32556
0 эможи
keyboard_arrow_up