Хамгийн амттай Америк хоолнууд
Английн аялал жуулчлалын "Rough Guides" сэтгүүлээс Америкийн муж бүрийн уламжлалт сонирхолтой хоолнуудыг танилцуулжээ. Энд нийт 20 мужийн өөр өөрийн онцлог шинж чанартай, амттай хэрнээ хачирхалтай хоолнуудыг жагсаалаа. Тухайн мужид очсон хүн нэрийн хуудас болсон эдгээр хоолноос амсахгүй өнгөрнө гэж байдаггүй гэнэ шүү.
1 Кобб салат - Калифорниа муж
Энэхүү салат нь 1930-аад оны үед "Hollywood Brown Derby" рестораны үндсэн цэс болсон бөгөөд рестораны эзэн Роберт Коббын нэрээр хожим нэрлэгджээ.
2 "Deep" пицца - Чикаго
Орц найрлагын хувьд Англиас гаралтай ч хийх аргын хувьд Америк аргаар хийдэг. Энгийн пиццаг бодоход хамаагүй зузаан, өег байдаг.
3 Ногоон чилитэй шөл, Нью- Мехико
Гол найрлаганд нь үхрийн эсвэл гахайн мах, улаан лооль, төмс, сармис, ногоон чили зэрэг ордог тул маш өвөрмөц амттай.
4 Хавчин ороомог - Майне
5 Агч модны сироп - Вермонт
Канадын төрийн далбаан дээр байдаг навчны модноос гаргаж авдаг энэхүү сироп нь маш амттай төдийгүй шарвинтай хольж идэхэд тохиромжтой байдгаараа алдартай. Түүнчлэн эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд дэлхийн нийт агч модны сиропны 5 хувийг АНУ-ын Вермонт муж дангаараа эзэлдэг байна.
6 Сам хорхойтой хуурга - Өмнөд Каролина
7 "Bourbon" виски - Кентаки
Америк маягийн виски буюу эрдэнэшишээр эсгэсэн энэхүү вискиг Америкчуудын гол ундаа ч гэж нэрлэдэг. Бүтэн хоёр зууны түүхтэй хатуу сархад тул дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс оригинал "Bourbon" вискиг амтлахаар Кентаки мужийг зорин ирдэг байна.
8 Тугалны засаа - Монтана
9 Филадельфиа стейк - Пенсильвани
Стейкний махыг талхан дунд хавчуулсан энэхүү хоолны жор тэртээ 1930 оноос үүсэлтэй. Хоёр хоолыг нэг болгосон тул ялангуяа эрчүүдэд их таалагддаг гэнэ шүү.
10 Цагирган боов - Луизиана
Луизиана мужийн Шинэ Орлеанс хотын "Cafe De Monde" кафе бол цагирган боов буюу донатсыг жинхэнээр нь амталж болох газар юм. Ямар ч хачиргүй өгдөг хэдий ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр жимс болон чихэрний пудингээр чимж өгдөг гэнэ.
11 Хясаатай шөл - Массачусетс
12 Мөстэй цай - Жиоржиа
13 Нимбэгний бялуу - Флорида
Харахад л арааны шүлс асгарам энэхүү бялууны гол орцонд нимбэгний шүүс, өндөгний шар, сүү ордог гэнэ.
14 Шарсан талх - Өмнөд Дакота
15 Утсан яргай загас - Аляска
16 Эрдэнэшишийн банш - Виржиниа
Эрдэнэшишийн гурилийг тосонд шараад шарсан тахиа болон загастай хамт идэхэд тохиромжтой. Түүнчлэн энэхүү зуушийг шар айрагны даруулга болгон хэрэглэх нь ч бий.
17 Бяслагтай бялуу - Индиана
18 Барбикью мах - Техас
19 "Tuna Ahi Poke" - Хавай
Хавай мужийн үндсэн зоог болсон түүхий туна загасны жор үнэхээр амархан. Түүхий тунаг халуун ногоо, буурцагны цуу, давстай холиод л боллоо.
20 Пастрами, Нью-Йорк
Утаж, давсалсан үхрийн махтай энэхүү сэндвич нь их хотын залуусын хамгийн дуртай гудамжны хоол юм.