Мөсөн арчилгаа хамгийн хямд, хамгийн үр дүнтэй
Мөсөөр нүүрээ арч гэсээн зөвөлгөөг хэн нэгнээс сонсож л байсан биз дээ? Мэдээж таны хөргөгчинд мөс байгаа гэдэгт итгэлтэй байна. Ус буцалгаж хөргөөд л мөс шүү дээ.
Мөс нүүрний нүхийг агшааж цайруулдаг. Мөсөөр жин тавихад арьсны булчин чангарч, нүүрний үрчлээ арилж, залуу сайхан байлгадагт оршино. Хүйтэн ус, мөсөн жинг тогтмол хэрэглэхэд арьс тэнийгээд ягаарч, гоё өнгөтэй болдог.
Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо та бүхэндээ мөсөөр арьсаа сайхан болгох гайхалтай зөвлөгөөг хүргэе.
Мөсөөрөө иллэг хийх маягаар бигнүүрээ тавина. Нүүрнийхээ арьсыг гадагш нь чиглэлтэйгээр иллэг хийнэ. Мөсөн иллэгээ 8 минут орчим хийх ёстой. Иллэгийн дараа нүүрний арьс тэнийж гөлгөр болдог. Мөсөн иллэгийг хүзүүндээ бас хийж болно шүү бүсгүйчүүдээ.
Энэ аргыг өглөө эрт сэрэнгүүтээ, орой унтахынхаа өмнө хийгээрэй. Цэвэршүүлж буцалгасан усыг жижиг хэмжээгээр хөлдөөгөөрэй. Нүүрээ зориулалтын шингэн савангаар сайтар угааж, дараа нь сүүн шингэнээр цэвэрлээрэй. Нүүрээ цэвэрлэсний дараа тэжээлийн тосоо түрхээд, 2-3 минут иллэг хийгээрэй.
Унтахын өмнө
Нүүрээ цэвэрлэсний дараа мөсөө алчууранд боогоод нүүрээ арч. Энэ нь батганы нүхийг агшааж, толигор болгодог. Харин хуурай арьстай бол долоо хоногт хоёр удаа, тослог бол өнжөөд нэг хийгээд үзээрэй. Дараа нь тэжээлийн тосоо түрхэхээ мартаж болохгүй шүү. Эс тэгвэл хуурайших аюулд хүргэж болзошгүй.
Мөн нүүр гараа угаахдаа усаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж эцэст нь хүйтэн усаар дуусгаж бай. Энэ эмчилгээ маш сайн үр дүн өгч нүүрний арьс он удаан жил өнгөлөг, уян хатан байж чадна.
Мөсөн арилгааны үр дүн:
1. Арьс чангалах
Нүүр бүхлээрээ багтах хэмжээний шилэн эсвэл шаазан савыг сайтар цэвэрлээд цэл хүйтэн ус, мөс, хүсвэл нимбэг зүсэж хийгээд нүүрээ 10 секунд-ээр 3 удаа өглөө, эсвэл орой дүрнэ. Нүхжилт багасгахаас гадна арьсыг чангалж өгдөг байна.
2. Хавдар буулгах
Нүд, шанаа орчим гэх мэт хавдсан хэсгүүд дээр хэвэнд хөлдөөсөн мөс салфетканд ороож тавиарай. Бүтээлч байдлаар хандан дотор нь арьсанд сайн, дуртай зүйлсээ хийж хөлдөөгөөрэй. Дашрамд хэлэхэд арьс арчилгаанд хэрэглэх гэж байгаа бол буцалсан, шүүсэн усаар мөс хийгээрэй.
3. Хөндөгдөж, өвчилсөн батгыг тайвшруулах
Батгыг гэрийн нөхцөлд шахах гэж байгаад бохир оруулаад өвчлүүлчихсэн бол мөс тавиад үзээрэй. Хэмжээ нь илт багасахын сацуу улаалт нь буурдаг. Яаралтай чухал арга хэмжээтэй байхад нэг том батга гарчихсан үед их тус болно шүү. Мөс хийхдээ цайны модны тосноос хэдхэн дуслыг дусаавал бактерийн эсрэг супер эмчилгээ болдог.
Энэ бол үр дүн ихтэй хирнээ, үнэ төлбөргүй арга шүү.