Бүсгүйчүүддээ төгс төгөлдөрт хүрэх алхамуудаас хүргэе
Талх
Хатаасан талх бага калоритай байдаг бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг.
Бараан таваг
Хоолоо хар хөх эсвэл хар өнгийн тавганд хийж идэх. Гэгээтэй өнгө хоолны дур хүслийг сэргээдэг.
Ногоо
Таны хоол дөрвөн хэсгээс бүрдсэн гэж бодвол 2 нь ногооноос бүрдсэн байхыг бүү мартаарай.
Мөс
Мөстэй ус энергийн зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Бие махбод дулаанаа нэмэгдүүлэхийн тулд их калори хайлуулах хэрэгтэй.
Тослоггүй
Тос багатай хоол калори бага агуулдаг.
Амттан
Амттан идэхийг хүсвэл жимсээр орлуулж болно.
Нэг ч дусал илүү хэрэггүй
Ургамлын тосоо савнаас нь биш халбагаар хэмжиж хийж бай.
Чипс сөнөтүгэй
ТВ-ийн өмнө шарсан төмс, амттан шар айрагтай суух хэрэггүй шүү. Харин цай, ногоо, жимс байж болно.
Татгалзаж сур
Найз нартайгаа харьцахдаа хязгаар байх ёстой. Танд хэрэггүй юмаар дүүрэн ширээнээс босож чаддаг тэнхээтэй байвал зохино.
Лаа
Лааны гэрэл зөвхөн романтик байдлыг илтгэдэггүй. Ийм гэрэлд хоол идэх дур хүсэл буурдаг тод гэрэл эсрэгээр хоол идэх дурыг өдөөдөг.
Алим
Алимны шүүс алим хоёрын алимыг нь сонгоорой. Алим нь илүү цадсан сэтгэгдэл төрүүлдэг.
Кали
Кали бие мах бодиос шингэнийг хорт бодисын хамт зайлуулдаг. Яншуй, улаан лууванд кали ихээр агуулагддаг.
Хатаасан талх
Цагаан гурилны талхнаас татгалзаж бүдүүн гурилын талх хэрэглэсэн нь дээр.
Ядаргаа
Сэтгэл санааны хүнд үед тостой хоол идэх хэрэгггүй. Элэгний цусан хангамж мууддаг. Тийм болохоор бодисын солилцоо удааширна.
Муу зуршил
Цаг нь л болсон болохоор иддэг байснаа боль. Харин юм идэх үедээ (би үнэхээр юм идмээр байгаа билүү ?) гэж асууж бай.
Хамтдаа
Найздаа хамт турахыгсанал болгоорой. Хоёулаа бол илүү үр дүнтэй шүү дээ.
Цай
Бие махбодоос бодис, илүүдэл шингэнийг гадагшлуулах ба өлсөөгүй мэт сэтгэгдлийг төрүүлдэг.
Өглөөний унд
Өглөөний 6-10 цагийн хооронд бодисын солилцоо маш эрчимтэй байдаг. Тиймээс өглөөний хоол элбэг байх хэрэгтэй.