Цөс угаах энгийн арга
Цөсийг угааснаар өөх тосны солилцоо зөв явагдаж цөсний зогсонгишлыг бүрэн арилгаж шар усны зохицуулалт хэвийн явагдсанаар өнгө зүс сайжирна. Монголчууд цөсийг хэд хэдэн аргаар угаадаг. Шар сүү ээдэм, дасгал хөдөлгөөн, зондоор угаах зэрэг арга бий. Сүүлийн үед хэрэглэж буй рашаанаар угаах аргыг зөвлөе.
Цөсийг угаахдаа урд өдөр нь хөнгөн шингэн хооллож маргааш өглөө нь босоод бие засч, амаа сайтар угаах хэрэгтэй. Дараа нь өлөн элгэн дээрээ буюу 7-8 цагийн хооронд угаана. 200 гр “Кука курортная” эсвэл “Оргил” рашааны аль нэгэнд магни сульфат хийж хутгаж найруулаад гашуун амтыг амтлахгүйгээр том балгаж ууна. Араас нь 500-600 гр рашаан ууж баруун хажуугаараа буюу цөсний хүүдий оршдог талаар баруун хөлийг нугалж баруун хавирганы нуман дагуу бүлээн жин тавьж 30-40 минут нумарч хэвтэнэ.
Цөс угаасны дараа 3-7 хоног өөх тостой хайрсан, хуурсан, хоносон хоол идэхгүй эмчийн зааврын дагуу 5-7 хоногт давтан угааж болно.