Усыг буруу уудаг 5 алдаа

2016 оны 4 сарын 15
Бүх эрүүл мэндийн мэргэжилтнүүд ус уух нь хүний биед маш сайн байдаг талаар дуу нэгтэйгээр баталцгаадаг. Гэхдээ усыг уухад учир бий.
0ee39e074c0c09d1original
Алдаа #1: Дасгалын өмнө биш дасгал хийж байхдаа ус уудаг
Фитнесст дасгал хийж байх үедээ ус уух нь тийм ч сайн биш байдаг байна. Ингэснээр толгой өвдөх, эргэх зэрэг сөрөг үр дагавартай. Харин дасгал хийж эхлэхээсээ 30 минутын өмнө ядаж нэг аяга ус уух хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Алдаа #2: Заавал 8 аяга ус өдөр уух
Өдөрт хэдий хэмжээний ус уух ёстой нь хүний өндөр, биеийн жингээс хамааралтай байдаг байна. Мөн ус их агуулагддаг жимс ногоо хэрэглэдэг бол заавал тийм их хэмжээний ус уух шаардлагаггүй гэж үздэг. Хэт их ус уух нь таны амь насанд аюултай
ӨДӨРТ УУХ УСНЫ ЛИТР ХЭМЖЭЭ = ТАНЫ БИЕИЙН ЖИН КГ х 0,033
Алдаа #3: Кофе болон цай зэргээс татгалзах
Кофе болон цайнд агуулагдах кафейнаас болж бие шингэнээ алддаг гэсэн цуу байдаг. Энэ нь худал гэдгийг судалгаагаар тогтоосон. Кафейн нь шээс хүргэж шингэн алдаж байгаа мэт санагддаг ч бие хэрэгцээт шингэнээ авчихсан байдаг байна.
Алдаа #4: Зөвхөн цангасан үедээ л уух
Цангасан үедээ ус уух нь зөв. Гэхдээ бас цангаагүй байсан ч гэсэн балга ус ууж байх нь биед сайн.
Алдаа #5: Хоол идэж байхдаа ус уух
Хоол идэж байхдаа ус уух нь тийм ч сайн биш юм. Хоол идэхийнхээ өмнө ус уух нь зөв. Ялангуяа өлөн элгэн дээрээ юм идэхээсээ өмнө заавал ус ууж байх ёстой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31731
0 эможи
keyboard_arrow_up