Цагт 50 үг цээжлэх арга

2016 оны 4 сарын 15

Гадаад хүнтэй ярихад сэтгэлийн “хүлээс” саад болдог учраас юуны түрүүнд түүнээс ангижрах ёстой. Цагт 50 гадаад үг цээжилж сурна гэхээр зарим хүн итгэдэггүй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хүн цагт 100 гадаад үг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгүй байгаа хүмүүс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг.

Одоо цагт 50 гадаад  үг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцъя. Энэ аргын үндэс нь ой тогтоолтын аргууд байгаа. Холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргах арга гэх мэт. Ихэнх хүмүүс гадаад үг цээжилж байхдаа тэр үгийнхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мөн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр үйлдэл хийж байна гэсэн үг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч үгийн утга нэг л байдгийг бүгд мэднэ.

Жишээлбэл: монголоор “үзэг” гэдэг үгийн оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бүх үгний цаана “үзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ объектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ үгийг монголоороо хэлэх шаардлагагүй зүгээр төсөөлөхөд л хангалттай.

Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зүйл болгон байшингийн төсөөлж байгаа дүрсэн дээрээ холбож цээжлэнэ. “Pen” гэдэг үгтэй дуудлага нь төстэй монгол үг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бөгөөд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг үгтэй дуудлага төстэй “пин” гэдэг үг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд үзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно.

Ингэхдээ хатгах үеийн бүх мэдрэмжүүдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харж /өөрсдөө “хатгавал” бүүр илүү үр дүнтэй/, гарах дууг нь сонсож, үзгэнд “пингийн” хананы үзүүлж байгаа эсэргүүцлийг мэдэрнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана.

Эрдэмтний судалгаагаар 2000 үгийг тогтоочихвол уншсан сэдвийнхээ 60%-ийг ойлгох чадвартай болно. Харин 5000 үг цээжилчихвэл 85-90% ойлгож чадна. Бүр 10 мянган үг цээжилбэл 93%-ийг л ойлгоно. Цээжлэх үгийн тоо өсөх тусам ойлгох хувийн өсөлт сайжирна.

Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлүүлэхийн тулд дахиад 5000үг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000үгтэй байхад л эхэн үедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр үгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31717
0 эможи
keyboard_arrow_up