Улаанбурхан өвчлөлийн үед өгөх А, С амин дэм ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ
2016 оны 4 сарын 15
Улаанбурхан өвчний тархалт ихэссэн энэ үед амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Тэр дундаа хүүхдэд А, С аминдэмээр баялаг хүнс, хоол түлхүү өгөх нь чухал юм.
Нярай хүүхдүүд, Улаанбурханы вакцин хийлгээгүй эсвэл А витамины дутагдалтай эрсдэлт бүлэгт энэ өвчин түргэн хүндэрдэг байна.
Тиймээс ямар төрлийн хоол хүнсэнд А, С амин дэм түлхүү агуулагддаг болохыг хүргэж байна.
Амин дэм С:
- Чацаргана,
- нохойн хошуу,
- аньсны үр жимс,
- хушга,
- жүрж,
- нимбэг,
- өргөст хэмх,
- байцаа,
- чинжүү,
- цэцэгт байцаа,
- хулуунд агуулагддаг
Амин дэм А:
- Загас,
- амьтны элэг,
- лууван,
- улаан болон ногоон өнгийн ногоо,
- цөцгийн тос,
- сүү,
- бяслаг,
- өндөгний шар,
- хатаасан нохойн хошуу зэрэгт агуулагдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31713
0 эможи