Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016 оны 4 сарын 13

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 7. Буд гараг. Хэрцгий охин одтой, 3 хөх  мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31504
0 эможи
keyboard_arrow_up