Викториа Бэкхэмийн тодорхойлж буй хувцаслалтын АЛТАН дүрэм
Гайхалтай хатагтай, дизайнер Викториа Бекхэмийн хувцаслалт, биеэ авч яваа байдал, үйл хөдлөл бүр нь нарийн дэг журмын дагуу явагддаг мэт эмх замбараатай, илүү дутуу зүйлгүй харагддаг. Тэр тэгвэл стиль имижээ бүрдүүлэхдээ дараах 4 дүрмийг л ягштал баримталдаг гэнэ.
- Хувцаслалтандаа сэтгэл татах зүйл нэм
Ямар ч үед хувцаслахдаа жижиг ч бай сэтгэл татам зүйл нэмэхээ мартуузай. Учир нь “хатан хаан” маань үргэлж сонгодог хувцаслалтаа заавал нэг сэтгэл татам, “гоё” зүйлээр чимж байдаг. Жишээ нь, өвөрмөц, гоёмсог цүнх, гоёл чимэглэл, алчуураас гадна мэдээж гутал
- Өндөр өсгийтийг хэзээ ч битгий март
Ялангуяа шовх, нарийн гэхдээ хөлд эвтэйхэн, тогтвортой гутал бол Викториа Бекхэмийн “style symbol”. Хэрэв чи түүний стилиэс санаа авах гэж байгаа бол энэ дүрмийг ч бас битгий мартаарай. Дүрэм их энгийн. “Хаана ч, хэзээ ч аль болох өндөр өсгийт”. Намхан гутал өмссөн өдрөө ч “яаралтай түргэн тусламжийн цүнх”эндээ өндөр өсгийтийн“запас”тай явахад илүүдэхгүй.
- Чиний биеийн хэлбэрт ямар хувцас зохидог эсэхээ мэд
Викториа Бекхэмийн дэлхийн хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйгээр шалгардаг нэг шалтгаан нь энэ. Яагаад гэвэл тэр ямар төрлийн, ямар хувцас түүний биеийн хэлбэрт гайхалтай сайхан тохирдгоо сайн мэддэг. Тэгэхээр чамд ямар хувцас зохидог эсэхээ мэдэхэд цаг гарга
- Энгийн, жижигхэн
Викториа үргэлж тансаг харагддаг учир нь тэр хэзээ ч ийм зүйл хийдэггүйд л байгаа юм. Нэг үгээр тэр ердөө л өөрийнхөөрөө, энгийн, элдэв чамин маяггүйгээр хувцасладаг. Магадгүй чи Викториаг хэзээ ч том цагариган ээмэг зүүхийг нь харахгүй байх. Түүний хувцаслалт нь бүхнийг хэлж өгдөг. Харин гоёл чимэглэл ашиглахаар бол жижигхэн, тансаг зүйлсийг сонгодог.