Тортилла хийх арга
Орц:
1. 2 стакан эрдэнэшишийн гурил
2. 2 амттаны халбага дрожж (active dry yeast)
3. 1 1/2-2 стакан халуун ус
4. 1/4 амттаны халбага давс (хүсвэл)
1. Гурилаа давс хэрэглэх бол давстайгаа холино. Тортиллагаа хөөлгөхийг хүсвэл хөөлгөгчөө бас нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ. Халуун усаа нэмээд гурилаа зуурна.
2. Зуурч бэлтгэсэн гурилаа 5 минут орчим амраагаад голфийн бөмбөг хэртэйг тасдаж аваад илдэнэ. Энэхүү зуурмагнаас ойролцоогоор 16-18 тортилла гардаг.
3. Хайруулын тавгандаа тос хийлгүйгээр халааж бэлтгэнэ. Илдэж бэлтгэсэн тортиллаагаа тосгүй хайруулын тавганд хийн зөөлөн гал дээр хайрна.
Гурилаар бэлтгэх Орц:
1. 3 стакан гурил)
2. 1/4 амттаны халбага давс (хүсвэл)
3. 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
4. 4-6 амны халбага ургамалын тос (vegetable shortening)
5. 1 1/4 стакан халуун ус
Бэлтгэх нь
1. Хуурай орцуудаа томхон саванд хийн холиж бэтгэнэ.
2. Ургамалын тосоо нэмээд холиж нийцүүлнэ.
3. Бүлээн усаа бага багаар нэмэн зуурна. Зуурч бэлтгэсэн гурилаа хэдэн минут нухаж эвлүүлнэ. Сувиад 12 тэнцүү хуваана. Чийгтэй алчуураар бүтээн хамгийн багадаа 10 минут амраана.
4. Гурилаа бага зэрэг хуурай гурил цацсан тавцан дээр тавин илдэнэ. Хайруулын тавгаа тосгүйгээр халаагаад тортиллагаа хайрна.
Зүүлт
* Тортилла нь хэд хэдэн Мексик хоолны түүхий эд юм. Тортиллаг гурвалжилан хуваагаад их тосонд шарж чипс, шарсан чипсэн дээрээ улаан лоолийн соустай бэлтгэсэн мах жоохон асгаад, бяслаг тавиж хайлуулаaд nachos, дотор нь элдэв хуурсан мах ногоo, бяслаг хийж ороогоод буррито (burrito), голд нь бяслагны хажуугаар болсон мах, тахиа эсвэл ногоо хавчуулан шараад quesadilla, голд нь бага зэрэг тахиа эсвэл мах хийн хуйлаад шажигнуур болгож шараад Taquito ил гал дээр шарсан мах, тахиа зэргийг дээр нь тавин нугалахад fajita, аяган хэлбэрт оруулан шараад дотор нь элдэв ногоов навч, огурцы, лооль хийж Taco salad бэлтгэнэ.