Хаврын улиралд эмэгтэй хүн бүрийн хийх ёстой 7 үйлдэл
Яагаад ч юм хавар гэхээр нозоорол , гутранги байдал , нойргүйдэл гэж бодогддог. Гэхдээ бүсгүйчүүд минь сэтгэл санаагаа сайхан болгож эрч хүчтэйгээр шинэхэн саруудаа угтацгаая.
1. Цонхны давцан , тагтаа мини хүлэмж болгоё.
Энэхүү улиралын хамгийн гайхалтай зүйл бол урин дулаан цаг ирэн , цэцэг ногоо дэлгэрч цаанаасаа л нэг сайхан болдог. Хаврын улиралд заавал ногоо эсвэл цэцэг тариарай. Гадуур зөндөө хүнсний ногооны үр зарагдаж байна лээ. Бага багахан ч гэсэн гэртээ хүнсний ногоо тарин хэсэг хугацааны дараа ургацаа авбал ямар сайхан бэ. Би ч гэсэн гүзээлзгэнэ тарих бодолтой байгаа. Бүгдээрээ хамтдаа тарьцгаая.
2. Долоо хоног болгон арьсаа гуужуулъя.
Бүсгүйчүүдийн маань сэтгэлийн зовоодог асуудлуудын нэг бол арьс хуурайших гэдэгтэй хүн бүр санал нэгдэх байх. Салхи шуургатай хэдэн сард арьсаа өдөр бүр гуужуулан , арьсаа амьсгалуулцгаая. Долоо хоногт 1-2 удаа гуужуулна гэдгээ мартуузай.
3. Махнаасаа салан ногоо хэрэглэе.
Өвлийг өнөтэй давахын тулд хангалттай л мах идлээ. Одоо ногоо идэн гэдсээ баярлуулах цаг иржээ. Улаанбаатарт ногоо зардаг хамгийн хямдхан зах бол “Барс” байдаг юм байна. Бүтэнсайн өдөр болгон ногоогоо цуглуулан эрүүл хооллоцгооё. 7-с илүү хоног байлгавал шим тэжээлээ алдан хэрэгцээгүй болно шүү.
4. Амар амгалангын өдөртэй болъё.
Хаврын тэнгэр ааш муутай байдаг шиг бүсгүйчүүд маань ч ааш муутай болох тохиолдол бий. Стрессдэх асуудал гадуур дүүрэн байна. Ийм үед 7 хоногийг өөртөө зарцуулан зугаацаж цэнгэн , найз нөхөдтэйгөө уулз , салхинд гар , номтой нөхөрлө. Ганцхан өдрийг яагаад өөртөө зарцуулж болохгүй гэж.
5. Шүүгээгээ нээх цаг нь болсон юм биш үү? бүсгүй минь.
Шүүгээндээ салхи оруулан хэргэлдэггүй хувцаснуудаа хаян шинээр хувцас худалдан авах цаг нь болсон юм биш үү? Бүсгүй минь. Шинэ содон , дэгжин хувцасла. Хотоо чимэн итгэлтэйгээр алхах цаг ирсэн шүү.
6. Үсэндээ анхаарал тавь
Нүүрээ гоёлоо , дотор эрхтнүүдээ баярлуулаа , шүүгээгээ шинчиллээ. Нэг л зүйлийг мартаад байна даа. Энэ бол яах аргагүй үс. Хаврын улиралд үс маш ихээр хуурайшдаг. Чадвал үсчинд очин тэжээлийн тос түрхүүлэн массаж хийлгэх зав байхгүй бол гар доорх материалаараа үсээ гялалзсан сайхан болгох гайхалтай хэдэн арга бий.
7. Өдөр бүр жаргалтай бай.
Хүн жижигхэн зүйлээс аз жаргалыг мэдэрч болно. Чамд зам тавьж өгсөн залууд талархан жаргалтай нэгэн болж болно , чиний төлөө бүхнээ зориулдаг аав ээж чинь амьд байгааг харан жаргалтай болж болно. Гагцхүү сайхан бүхнийг яаж хүлээж авах нь чамаас өөрөөс чинь шалтгаална.