ГЭРТ АЗ ЖАРГАЛ дууддаг санаанд оромгүй зүйлс

2016 оны 5 сарын 01
Орон гэрт юу аз жаргал, инээмсэглэл, тайван байдал, хүсэл мөрөөдлийг урин дууддаг вэ. Маш энгийн хэдхэн зүйл л үүнд хангалттай гэдгийг мэргэжилтнүүдийн судалгаа баталжээ. Энэ талаар хамтдаа сонирхъё.

Орон гэрт юу аз жаргал, инээмсэглэл, тайван байдал, хүсэл мөрөөдлийг урин дууддаг вэ. Маш энгийн хэдхэн зүйл л үүнд хангалттай гэдгийг мэргэжилтнүүдийн судалгаа баталжээ. Энэ талаар хамтдаа сонирхъё.

Үнэрт лаа

Та ажил дээрээ стресс бухимдалтай байсан бол түүнийг чинь тайлах төгс амралтыг лааны гэрэл, зөөлөн дулаан үнэр хоёр байх болно. Ялангуяа, ванилл лаа бол аз жаргалыг дуудах маш өвөрмөц зүйл юм шүү. Тайвшруулж, бухимдал тайлах төгс арга.

 

Тэмдэглэл хөтлө

Мэдээж, дасгал хөдөлгөөн бол сэтгэлийн сайн эмчилгээ гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэвч үүний хажуугаар өдрийн тэмдэглэл хөтлөх нь зөвхөн таны ирээдүйн хүсэл эрмэлзлийг харуулаад зогсохгүй, таны ирээдүйн мэдрэмжийг илэрхийлж байдаг. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хүн өдрийн тэмдэглэлээ нэхэн уншихад түүнээс илүү их аз жаргал мэдэрдэг байна.

 

Үслэг найзууд

Нохойг хүний хамгийн сайн найз гэдэг дээ. Тэгвэл тэжээвэр амьтад эзнийхээ сэтгэл зүйг мэдэрч, түүнд нь таарсан дэмжлэг, тусламжийг байнга үзүүлж байдгийг мэргэжлийн хүмүүс баталжээ.

 

Цэцэгсийн үнэр

Та агааржуулагч гэртээ цацах дуртай бол яг л ойд байгаа мэт амьд мэдрэмж төрүүлэх, эсвэл цэцэгсийн дунд байгаа мэт санагдахаар тийм үнэрийг танд санал болгоё. Ойн, цэцэгсийн үнэр нь таныг аз жаргалд хөтлөх болно.

 

Тав тухтай ор

Ороо өөрсдөө засч байгаарай. АНУ-д явуулсан судалгаанаас харахад өөрсдөө ороо засдаг хүмүүсийн 71 хувь нь илүү их аз жаргал мэдэрдэг гэсэн байна. Харин бусдаар ороо засуулдаг хүмүүсийн 62 хувь нь аз жаргалыг төдий л мэдэрдэггүйгээ хэлжээ. Ор засахад ердөө л 2 минут зарцуулна шүү дээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31238
0 эможи
keyboard_arrow_up