Сүүлийн үеийн живхнээс татгалзахыг ахмадууд зөвлөж байна
Сүүлийн үед нялх хүүхдүүдийн дунд урьд өмнө сонсогдож байгаагүй олон төрлийн өвчин нэмэгдэж эцэг, эхчүүдийн санаа зовоох боллоо. Тухайлбал живх буюу памперс хэрэглэснээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай амьдралын туршлагатай ахмад хүмүүс ярьж,бичиж, зөвлөж байна.
Одоо бидний өдөр тутам хэрэглэж байгаа живх тухай хүүхэд крипторхизм хэмээх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай гэнэ. Энэ нь нэг ба хоёр талын төмсөг хуухнагт бууж байрлалгүй, хэвлийн хөндийд буюу завины сувагт саатдаг төрөлхийн байрлалын эмгэг аж. Жирийн үед хүүхдийн хуухнаг чөлөөтэй байдаг, харин живх өмссөнөөр биед наалдаж байрлгаас ийм эмгэг үүсдэг гэнэ.
Судалгаанаас үзэхэд 0-1 нас хүртэлх хүүхдийн живхийг 1600 удаа сольдог гэнэ. Ингэснээр нэг хүүхэд дунджаар 2 сая төгрөгийн живх худалдаж авна гэсэн үг. Орлого багатай айлын хүүхэд хамгийн багаар бодоход 500,0 мянган төгрөг живхэнд зарцуулж байна гэж өндөр настан С.Түмэннасан гуай ярилаа.
Тэрээр ингэж их мөнгө зарсан живх, эргээд байгаль дээр 300-500 жил хадгалагдаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тайлбарлав.
Манай улс хүүхдийн эрүүл мэндийн асуудалд нөлөөж байгаа сөрөг үр дагаварт анхаарал хандуулахгүй өдий хүрч байгаад тэрээр маш их сэтгэл зовж явдгаа хэллээ.
Учир нь түнхний мултралттай хөл нь доголон хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь памперс их хэрэглэснээс үүдэлтэй, цаашлаад үргүйдэлд хүргэх аюултай болохыг хэвлэлүүдээр сурталчилсан байдаг.
Тэгвэл /памперс/ живхний оронд монголчууд эртнээс монгол аргаараа живх оёж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэр даавуу, хөвөн зэргийг ашиглан живх хийж хүүхдээ өлгийдөж, манцуйлж эрүүл саруул өсгөж ирсэн.
Ер нь манцуйд хүүхдийг өлгийдсөнөөр хүүхэд болон эх нь санаа сэтгэлийн хувьд тэнцвэртэй байдалд ордог. Өлгийдүүлсэн нярай хүүхэд бөх тайван, айж цочилгүй нойрсох ба архаг өвчинтэй болдоггүй, нүүдэлчин амьдралтай зохицсон бас бэлгэдлийн олон утга агуулга оршдог байжээ.
Өнөөдөр биеийн амраа бодож, хүүхдээ хуурайлах, шээстэй өмдийг нь солихоос залхуурч ийш тийш хүүхдээ авч явахдаа памперс хэрэглэдэг нь элдэв сөрөг нөлөө үүсгэж байдгийг залуу эцэг, эхчүүддээ анхааруулж өгөхийг С.Түмэннасан гуай зөвлөлөө.