Эр хүнд хамгийн хэрэгтэй долоон амин дэм

2016 оны 3 сарын 31

Эрүүл мэнд, гоо сайхны зөвлөгөөнүүд ихэнхдээ эмэгтэйчүүдэд зориулагдах нь бий. Харин энэ удаад бид эрэгтэйчүүддээ зориулсан тун чухал хэрэгтэй нэгэн зөвлөгөөг хүргэх гэж байна. Энэхүү зөвлөгөөг эр хүн та туршиж үзсэнээр эхнэрийн чимэг, охид бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэгч хэвээр байхад туслана гэдэгт итгэлтэй байна. 

Ингээд эр хүн таныг эрүүл чийрэг, төгс бие галбиртай сайхан залуу болгоход хамгийн хэрэгтэй 7 амин дэмийг танилцуулъя.

С аминдэм

С аминдэм нь эр хүний дархлааны системийг сайжруулдаг, зүрх судасны өвчин, нүд, арьсны өвчин, тэр ч байтугай үрчлээний эсрэг ашигтай бүтээгдэхүүн юм.

Сармис

Эрчүүдэд хэрэгтэй супер хүнс. Сармис нь цусны даралт, холестерин ихсэх, зүрхний титэм судасны өвчин, зүрхний шигдээс зэргээс урьдчилан сэргийлнэ.

Цайр

Цайр нь эр хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд хамгийн хэрэгтэй элемент юм. Мөн биеийн ерөнхий эрч хүчийг дэмжиж байдаг онцлогтой.

Загасны тос

Бас нэг супер хүнс бол загасны тос. Загас болон газрын тосонд Омега-3 хэмээх элэемент бий. Уг аминдэм ни хорт хавдар, Паркинсоны болон Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Пробиотик

Пробиотик нь сүүг тараг болгон хувиргадаг хөрөнгө буюу исгэгч юм. Ходоод, гэдсийг ариутгаж, эмчилж байдаг пробиотик нь чихрийн шижинд маш тустай. Мөн шүдийг эрүүл байлгахаас гадна сэтгэл гутрал, сэтгэл зовнилыг эмчилж тогтворжуулдаг онцлогтой.

Нунтаг уураг

Уураг нь сүү, өндөг, шар буурцганд их байдаг. Уураг нь булчингийн массыг нэмэгдүүлэх хэвийн хэмжээнд байлгах чухал үүрэгтэй.

Д аминдэм

Д аминдэм нь С аминдэмтэй хоршвол зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд маш үр дүнтэй болохыг эрдэмтэд нэгэнт тогтоожээ. Мөн таны сэтгэл санааг тогтворжуулж байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30936
1 эможи
keyboard_arrow_up