Ухаалаг гар утсанд Монгол хэлтэй GPS суулгах Заавар
Анх Монгол улсад бидний сайн мэдэх "Оллоо Аялалын хөтөч" ЖиПиЭс систем тусгай төхөөрөмж дээр тулгуурлагдаж, газрын зураг хийгддэг байсан бол техник технологийн хөгжлийн явцад ухаалаг гар утсанд хэрэглэгчид өөрсдөө татаж суулгах боломжтой болсон.
GPS байршил тогтоох системийн тухай
ЖиПиЭс-ийг анх цэргийн зориулалтаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлсэн. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ, ОХУ, Япон, Солонгос гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа. Дэлхийг тойроод хиймэл дагуулууд маш нарийн тойрог замаар өдөрт 2 удаа тойрдог бөгөөд дэлхий рүү дохионы мэдээллийг дамжуулж GPS хүлээн авагч нь уг мэдээллийг хүлээн аваад, гурвалсан систем ашиглан байршлыг нарийн тогтоож өгдөг. Цаг агаарын ямарч нөхцөлд дэлхийн хаана ч 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг юм.
2010-оноос хойш ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани-ууд "Location Service" буюу байршил тогтоох системтэй хийдэг болсноор энгийн хэрэглэгчдэд илүү ойр болсон.
Гар утсанд хэрхэн Монгол хэлтэй OFFLINE GPS суулгах вэ?
/ OFFLINE GPS нь интернэт , WiFi , 3G шаардлага байхгүй /
Монгол улсын 21 аймаг сумдын авто замын сүлжээг холбосон шинэ газрын зурагтай GeoNet GPS Navigator -ын Монгол хэлтэй хувилбар Appstore дээрээс шууд татахад бэлэн боллоо.
Давуу тал
• Монгол цэс монгол дуу хоолойтой
• Интернэт сүлжээнд хамааралгүй
• Зам тооцоолж хурд хэмжинэ
• Хамгийн сүүлийн үеийн 3D газрын зурагтай
• Явсан замын бичлэг хийж, тэмдэглэл хийнэ
• Хэзээ ч хаана ч төөрөхгүй, байнгын ажиллагаа
• Кординат буюу өргөрөг уртрагаар хайх
• Хот доторх түгжрэл мэдээлэх системтэй гээд маш олон үйлдэл давуу талуудтай.
Татаж авах линк
iPhone болон Android дээр татаж авах бол ЭНД ДАР !!!
1. AppStore ороод татах хэсэг
2. Татаж дуусаад Монгол хэлийг сонгох
3. Тийм дээр дараад Монгол улсын газрын зураг татах
4. Цэс > Газрын зураг > Газрын зураг татах > СитиГид зураг > Asia > Mongolia (CG) газрын зураг суулгах татаж авах хэсэг
5. Татаад дуусмагц хүчинтэй хугацаа болон худалдаж авах ҮНЭ зэргийг харуулж байна.
ЦАГААН САРЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛ 2016.02.08 ХҮРТЭЛ ЯВАГДАЖ ҮНЭ 45.000₮ БОЛЛОО.
6. Гар утасны Location Service систем дээр тулгуурлаж ажилдаг тул Settings дарж идэвхжүүлээрэй.
Settings > Privacy > Lociation Services ON > GeoNet > Always сонголт заавал сонгохыг анхаарна уу!!!
7. Location Service идэвхжүүлсэний дараа буцаад GeoNet GPS -рүү ороод хэсэг хүлээсний дараа дээшээ харсан сум гарч ирэх бөгөөд дархад таны хаана байгааг интернэт сүлжээнээс үл хамааран тодорхойлж харуулах болно. Өндөр байшинд гэртээ байгаа бол цонхруу ойртож шалгаж үзээрэй. Машинд гадаа байгаа нөхцөлд ямарч алдаагүй нарийвчлалттай заах тул санаа зовох хэрэггүй.
8. Цэс > Тохиргоо > Дуу хоолой > Монгол эмэгтэй хоолойг сонгоорой
9. Цэс > Миний GeoNet > Програм хангамж > Лицензийн дугаарыг 99082299 дугаарт илгээж Дансны дугаар авч төлбөр хийснээр суулгасан утсан дээрээ хягааргүй ашиглах эрх авч болно.
10. Худалдаж авсаны дараа харагдах байдал. Худалдаж авсан утсан дээрээ хязгааргүй эрхтэй ашиглаарай.
11. Газрын зурагаа 3D гээр харах бол Арыг гэрэлтүүлэх чагтыг авна. Цэс -> Газрын зураг -> Газрын зураг -> Арыг гэрэлтүүлэх чагтыг сонгохгүй.
12. Програмын товч дээр тохируулснаар Монголоор хайна. Цэс -> Тохиргоо -> Хэл -> Удирдлагын товч -> Програмын товч сонгоорой
Хэрэглэгч та бүхэн эхний ээлжинд үнэ төлбөргүй татаж аваад 7 хоног үнэгүй ашиглах боломжтой бөгөөд цаашдаа байнгын эрхтэй хэрэглэнэ гэвэл 99082299 утсаар хандаж дансанд төлбөрөө хийснээр идэвхжинэ. Хөдөө орон нутгийн хаанаас ч худалдаж авах боломжтой.
Анхаарах зүйлс : GPS систем буюу зам тооцоолох програм хангамж нь маш олон төрлийн замын дотроос аль нэг боломжит хувилбарыг сонгон танд зам тодруулан зааж өгөх хэдий ч яг дагаад яв гэсэн үг бас биш юм. Хамгийн гол нь А цэгээс Б цэг хүртэл тооцоолон таны яг хаана явж байгааг тодорхой харуулаад явах учраас өөрийнхөө хүссэн замаар өөрчлөлт хийж чигээ өөрчилхөд явах гэж буй замаар чинь дахин тооцоолоод өгдөг.
Цэс > Хайлт > Хаяг > Хот суурин дээр очих газраа бичиж өгнө.
Хайлт хийхдээ Сумын нэрээр нь шууд хайна.
Жишээ нь : Ихтамир /Аймгийн нэр бичих шаардлагагүй/
Аймгийн төвд очих бол Хотын нэрээр
Жишээ нь : Архангай аймгийн төвийг Цэцэрлэг гэж хайх жишээний
Шинээр хайлт хийхдээ туршилтаар хийж үзсэн буюу өмнө нь хайж байсан чиглэлээ заавал устгана. Устгахдаа Цэс > Чиглэл > Устгах дээр дарж устгаарай.
Түгээмэл асуугддаг асуултууд (FAQ)
Газрын зурагаа яаж татах вэ?
Эхлээд Цэс > Газрын зураг > Зураг татах > СитиГид зураг > Ази > Монгол > татах гээд газрын зурагаа татаж дуустал хүлээх
Монгол эмэгтэйн хоолой яаж сонгох вэ?
Газрын зурагаа бүрэн татаж дуусчаад Цэс > Тохиргоо > Тохиргоо > Дуу хоолой гээд дархад Монгол эмэгтэйн хоолой сервэртэй холбогдсоны дараа нэмэгдэж орж ирнэ.
Очих газраа яаж хайх вэ?
Хөдөө орон нутагруу явах бол Цэс > Хайлт > Хаяг > дотор бичиж өгөх
Хот дотор Онцлох газраар хайх
Нэг бол очих газраа газрын зураг дээрээс ойртуулж холдуулж хайж олсон бол дараад Очьё гэж дарж өгөх, мөн Кординатаар хайж болно. Өргөрөг Уртраг хийж өгөх гэх мэт
Өмнөх чиглэлээ яаж устгах вэ?
Цэс > Чиглэл > Устгах дарах
Хэрхэн хаанаас худалдаж авах вэ?
Манай хаяг: Тэди төвийн 2 давхарт 4-ын 6 , iSmartStore , 99082299 утсанд хандаж идэвхжүүлээрэй. Мөн AppStore , PlayStore -уудаас худалдаж авах бүрэн боломжтой.
Хугацаатай юу жилд хэдийг төлөх вэ?
Нэг удаа төлбөр төлөөд худалдаж авсан бол хэдэнч жил хэрэглэж болно.
Андройд утсанд татчаад суулгаж чадсангүй яах вэ?
Татах линкээс татсаны дараа MyFiles дотроос хайж олоод install дараад суулгах явцад алдаа гарвал Settings ороод Unknown Sources чагтлаад үргэжлүүлхэд асуудалгүй сууна.
Цаашдаа афдэйт хийгдэхүү?
Жилд 1-2 удаа газрын зургийн шинэчлэлт хийгдээд явна. Шинэчлэлт хийгдсэн үед нь хэрэглэгч өөрсдөө хийх боломжтой.