Бага насны хүүхдийг хоолонд дурлуулах арга

2016 оны 3 сарын 29

Таны бяцхан үр хоолонд муу байна уу? Хоол идэхгүй зугтаж гүйгээд байгаа биз. Эсвэл амин дэм ихтэй ногоог идэхгүй хоолноос ялгаж хаяад байна уу? Тэгвэл эцэг эхчүүд маань 3-5 насны хүүхдэдээ хүссэн хоолыг нь идүүлэх бүр дурлуулах бяцхан арга байдгийг мэдэхБидний хэлдгээр хар талх буюу буудайн гурилны талх, бүх төрлийн хүнсний ногоо тэр дундаа лууван, байцаа, манжин, ногоон өнгийн бүхий л төрлийн хүнсний ногоо болон жимс жимсгэнэ, өндөг гэх зэрэг хүнс нь хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай амин дэмүүдийг агуулдаг учир эцэг эхчүүд маань хүүхдийнхээ хоолонд дээрх бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэвэл сайн. Харин бидний дүрсгүй бяцхан үрс маань өгсөн болгоныг тэр болгон иддэггүй тал бий шүү дээ. Ялангуяа хүнсний ногоо, будаа идэх дургүй байдаг. Тэгвэл 3-5 насны хүүхдийг хоолонд дурлуулахын тулд эцэг эхчүүд маань хоолоор нь тоглох хэрэгтэй аж.  

Юу гэсэн үг вэ гэвэл та хүүхдийнхээ хоолыг сонирхолтой хэлбэр дүрс, амьтан, эд зүйлс хийгээд ямарваа нэгэн утга илэрхийлсэн өнгө дүрс бүхий хийж чимэглэж өгөх хэрэгтэй. Учир нь 3-5 насны хүүхдийн тархи танин мэдэхүйн тал дээр өндөр мэдрэмжтэй байдаг тул таны хийж өгсөн хоолыг ихэд сонирхож тоглож амтлаж танин мэддэг гэнэ. Улмаар хүүхдийн тань сэтгэхүй, танин мэдэх хүсэл хөгжинө. Нүд булааж анхаарал татсан хоолыг хараад хүүхэд тоглоомтой ч андууран тоглож болно. Хамгийн гол нь тэд дургүй хүнсний бүтээгдэхүүн нь байгааг ч үл анзааран идэж орхих байх шүү. 

Эх сурвалж: www.1000jor.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30774
0 эможи
keyboard_arrow_up