24 баримт: Зуны цагийн хуваарьт зохицохын тулд кофены хэрэглээг багасгах хэрэгтэй

2016 оны 3 сарын 28

Монгол Улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон. 

 

Энэ дагуу гуравдугаар сарын 25-26 шилжих шөнө цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, зуны цагийн тоололд шилжүүлсэн билээ. Тэгвэл цагийг өөрчлөх нь хүний биед хэрхэн нөлөөлдөг болоод цаг өөрчлөх болсон талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1. Анх Шинэ Зеландын одон орон судлаач Жорж Вернон Хадсон 1895 онд байгалийн гэрлийг ашиглаж, бүтээмжээ сайжруулахыг санал болгож байжээ.

 

Баримт 2. Үүний дараагаар Герман, Австри-Унгар зэрэг улсууд 1916 оны дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих болсон байна.

 

Баримт 3. Харин Монгол Улс дэлхийн улс орнуудын жишгийн дагуу 1960 онд ажил эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалтыг хийж байжээ.

 

Баримт 4. Үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргээсэн байна.

 

Баримт 5. 2005 онд дээрх шийдвэрийг дахин хүчингүй болгосон  ч мөн л 2015 оноос буюу 10 жилийн дараа  дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийжээ.

 

Баримт 6.  Энэ жилийн хувьд 3-р сарын 25-26 шилжих шөнө цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, зуны цагийн тоололд шилжүүлсэн билээ.

 

Баримт 7.  Хувийн аж ахуй эрхлэх үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо өсдөг.

 

Баримт 8.  Цаг шилжүүлснээр Монгол Улс 1986-2005 он хүртэл жил бүр дунджаар 13.0 сая квт харин нийт дүнгээр авбал 130 сая квт эрчим хүч хэмнэжээ.

 

Баримт 9. Нарнаас Д витамин авах боломж нэмэгдэнэ.

 

Баримт 10. Ажлын дараах чөлөөт цаг нэмэгддэг.

 

Баримт 11. Өдөр уртассанаар газар тариалан эрхэлдэг тарьдаг иргэдийн ажлын бүтээмж ихэсдэг.

 

Баримт 12. Бие махбодийн дасан зохицох чадвар био хэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг.

 

Баримт 13. Зуны цаг тоололд шилжиж, нойрсох нэг цагаа алдахад зүрхний өвчлөл 25 хувиар нэмэгддэг.

 

Баримт 14. Цаг шилжснээр хүний ажлын чадвар 10-15 хувь буурдаг.

 

Баримт 15. Цаг шилжүүлж хэмнэсэн эрчим хүчээ өглөө хэрэглэх нь элбэг

 

Баримт 16. Зуны цагийн хуваарийн үед хүмүүсийн эмийн хэрэглээ 19 хувиар нэмэгддэг.

 

Баримт 17. Цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болдог.

 

Баримт 18. Стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгодог байна.

 

Баримт 19. Цагийн өөрчлөлт хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч, өвчлөмгий болоход нөлөөлдөг гэнэ.

 

Баримт 20. Улаанбаатар хотын түргэн тусламжийн төвийн 3 жилийн дуудлагад дүн шижилгээ хийж үзэхэд цаг шилжүүлсний дараа өмчлөлийн тоо өмнөх сараас нэмэгдсэн байжээ.

 

Баримт 21. Хүн нэг орчиноос нөгөө орчинд дасан зохицоход хамгийн багадаа 14 хоногоос 3 сар шаардагддаг. Тэгэхээр бүхэл бүтэн улирал болж дасан зохицож байхад нь дахиад өөрчлөх нь маш муу нөлөөтэй гэнэ.

 

Баримт 22. Дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй байна.

 

Баримт 23. Зуны цагийн хуваарьт зохицохын тулд тухайн хүн өдрийн хоолны дараа уудаг кофены хэмжээг багасгаж хэрэгтэй аж. Харин үд дунд ядрангуй байвал 15-20 минут дуг хийх нь үр дүнтэй байдаг. Гэхдээ үүнээс урт хугацаагаар унтвал бие мах бодь унтах горимд шилжиж улам ядардаг юм байна. 

 

Баримт 24. Ажил байдлын хувьд зуны цагийн хуваарьт шилжсэн долоо хоногийн дараагийн даваа гаригт хүмүүс ажил дээрээ интернетэд дэмий сэлгүүцэх цаг ихэссэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30699
0 эможи
keyboard_arrow_up