Дугуйн дээр байгаа тэмдэглэгээнүүдийг хэрхэн тайлж унших вэ?
Эдгээр тэмдэглэгээнүүдийг зөв тайлан уншсанаар та бүх төрлийн машин, мотоциклийн дугуйны талаар хэрэгцээт мэдээлэлтэй болж, шинэ дугуй худалдан авах, цаг улирлын байдалд тохируулж дугуйгаа солихдоо түүртэхгүй болох юм.
Алхам 1: Дугуйны загвар болон үйлдвэрлэгчийн мэдээлэл
Энэ нь дугуйн гадна талд том үсгээр бичигдсэн байдаг. Hankook, Michelin, Goodyear зэрэг бичээс нь мэдээж үйлдвэрлэгч компанийн нэр. Харин дугуйны загварыг үгээр илэрхийлэхээс гадна цифр оролцуулан тэмдэглэх нь элбэг. Жишээ нь, Goodyear компанийн Eagle F1 GS-D3, Hankook фирмийн Ventus R-S2 Z212, эсвэл Kumho компанийн Ecsta MX гэх мэт
Алхам 2: Үйлчилгээний тодорхойлолт
Үүнийг дугуйн дээр тэмдэглэхгүй байх нь элбэг бөгөөд бичвэл үйлдвэрлэгчийн нэрний баруун талд бичнэ. Энэ нь “P,” “LT,” “ST”,”T” гэх мэт тэмдэглэгээ байна.
“P” – суудлын автомашин
“LT” – бага оврын ачааны тэрэг
“ST” – чиргүүл
“T”- түр зуурын (зөвхөн запас дугуйд зориулагдсан)
“BP” – 2-р зэрэглэлийн шинэ дугуй
Алхам 3: Дугуйн өргөн болон талуудын харьцаа
Энэ нь үйлчилгээний тодорхойлолтын баруун талд бичигдсэн бүлэг цифр юм. Цифр болон тоог ташуу зураасаар тусгаарласан байна. (www/aaCrr – иймэрхүү маягтай харагдана)
3 цифрээс бүрдэх эхний тэмдэглэгээ нь дугуйны өргөнийг мм-ээр заана. Энэ нь 155-315 хооронд хэлбэлзэж байдаг. Ташуу зураасны арын 2 цифр бол дугуйн өндрийг өргөнтэй нь харьцуулж процентоор илэрхийлсэн тэмдэглэгээ юм. Суудлын автомашины хувьд энэ харьцаа 55-75-ын дотор хэлбэлзэж байдаг.
Алхам 4: Дугуйн дотоод бүтэц
Ихэнх тохиолдолд талуудын харьцааны араас “R” үсэг бичигдсэн байдаг. “R” гэдэг нь суудлын автомашины үйлдвэрийн стандарт болох радиаль кордыг заасан тэмдэглэгээ юм. Харин зарим төрлийн ачааны машины диагональ кордтой дугуйн дээр “B” үсэг тэмдэглэгдсэн байдаг ч ийм дугуйг бараг үйлдвэрлэхээ болиод байна. Харин “HR” тэмдэглэгээ дугуй радиаль бүтэцтэй, өндөр хурдтай явахад зориулагдсан гэсэн утгатай.
Алхам 5: Обудны диаметр
Үйлдвэрийн стандарт тэмдэгний араас дугуйн таарах дискний диаметр бичигддэг. Та 22 инчийн обудтай бол 22 гэсэн бичээстэй дугуй авна гэсэн үг.
Алхам 6: Даацын индекс
Дугуйн тэсвэрлэж чадах хамгийн дээд хэмжээний ачааллыг заадаг тул энэ цифр маш чухал. Цифрийн тоон утга өндөр байх тусам даац сайн гэсэн үг. Гэхдээ энэ нь яг ачааллын хэмжээг илэрхийлсэн тоо биш, зүгээр л код гэдгийг мартаж болохгүй. Даацын индексийн тусгай таблиц байдаг. Дугуйгаа солихдоо даацын индексийг нь багасгаж хэрхэвч болохгүй.
Даацын индексийн хүснэгт:
Load Index | Pounds | Kilograms | Load Index | Pounds | Kilograms | |
---|---|---|---|---|---|---|
71 | 761 | 345 | 91 | 1356 | 615 | |
72 | 783 | 355 | 92 | 1389 | 630 | |
73 | 805 | 365 | 93 | 1433 | 650 | |
74 | 827 | 375 | 94 | 1477 | 670 | |
75 | 853 | 387 | 95 | 1521 | 690 | |
76 | 882 | 400 | 96 | 1565 | 710 | |
77 | 908 | 412 | 97 | 1609 | 730 | |
78 | 937 | 425 | 98 | 1653 | 750 | |
79 | 963 | 437 | 99 | 1709 | 775 | |
80 | 992 | 450 | 100 | 1764 | 800 | |
81 | 1019 | 462 | 101 | 1819 | 825 | |
82 | 1047 | 475 | 102 | 1874 | 850 | |
83 | 1074 | 487 | 103 | 1929 | 875 | |
84 | 1102 | 500 | 104 | 1984 | 900 | |
85 | 1135 | 515 | 105 | 2039 | 925 | |
86 | 1168 | 530 | 106 | 2094 | 950 | |
87 | 1201 | 545 | 107 | 2149 | 975 | |
88 | 1235 | 560 | 108 | 2205 | 1000 | |
89 | 1279 | 580 | 109 | 2271 | 1030 | |
90 | 1323 | 600 | 110 | 2337 | 1060 |
Алхам 7: Хурдны индекс
Хурдны индекс гэдэг нь дугуйн хамгийн өндөр хурдыг тэсвэрлэх чадварыг харуулсан тэмдэглэгээ юм. Хамгийн өргөн тааралддаг тэмдэглэгээ нь S, T, U, H, V, Z, W, Y, (Y) болно.
S – дугуй 180 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
T – 190 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
U – 200 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
H – 210 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
V – 240 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
Z – 240 км/цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
W – 270 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
Y – 300 км/ цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
(Y) – 300 км/ цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
Алхам 8: Дулаан тэсвэрлэх чанар
Өндөр хурдны үед ялгаран гарах энергийг дугуйн дотоод бүтэц хэрхэн тэсвэрлэх чанарыг A, B, C үсгүүдээр илэрхийлдэг. А – дулаан тэсвэрлэх чанар өндөр, В – дундаж, С –нь хамгийн бага гэсэн утгатай.
Алхам 9: Тухайн улсын Тээврийн Яамны код
Энэ код нь DOT тэмдэгтийн араас бичигдсэн байдаг
Алхам 10: Хийн даралт
Дугуйн дотор талд байх тэмдэглэгээн дээр хийн даралтын дээд хэмжээг заасан байдаг