Ноолууран эдлэлээ ингэж арчлаарай
2016 оны 3 сарын 23
Өмсөхөд дулаахан, харахад дэгжин ноолууран эдлэлийг онцгойлон арчлах шаардлагатай байдаг. Хэрэв та хувцасаа яаж угаах, цэвэрлэх вэ гэж бодож байгаа бол бид таньд дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Ноос ноолууран эдлэлийг дотор талыг урвуулж угаах ба хадгална.
- Эдлэлийг хэтэрхий бохирдож хуучруулалгvйгээр гараар угааж болно.
- Ноос ноолууран эдлэл угаадаг зориулалтын угаалгын бодис хийсэн бүлээн усанд угаавал сайн. Жишээ нь: Нялх хүүхэд усанд оруулах хэмтэй усанд хийж дэвтээнэ.
- Үрж угаах буюу мушгиж огт болохгүй. Угаахдаа хир буртагийг нь арилтал зөөлөн базна. Харин 30 хэмийн усанд гараар угаана.
- Угаалгын бодисыг бүрэн арилтал цэвэр усаар сайтар зайлна.
- Усыг нь базаж авна. Мөн угаалгын машинаар зөөлөн сэнсдэж хатааж болно.
- Цайруулагч болон химийн бодис хэрэглэж болохгүй.
- Дэлгэж хатаана. Ноолууран эдлэлийг нойтон чийгтэй байхад нь хатаах болон сунгаж огт болохгүй. Хэрэв чийгтэй байхад нь сунгаж, хатаавал буцаж хэлбэрт нь оруулах ямар ч боломжгүй.
- Нарны гэрэлд мөн халаагуурын шууд тусгалд тавьж болохгүй.
- Ердийн индүүгээр индүүдэж болохгүй. Харин сайн чанарын байлгаж уурын индүүгээр эдлэлийг дотор талаас нь уураар жигнэн эдлэлээсээ нэг см орчим хөндий зөвхөн уураар нь индүүднэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30526
0 эможи