Бие организм дахь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй 8 хүнсний бүтээгдэхүүн
Үрэвсэл янз бүрийн учир шалтгааны улмаас явагддаг бөгөөд бүгд л хүний биед муугаар нөлөөлнө. Өндөр халуурах, бие өвдөж янгинах – энэ бол үрэвслийн шинж тэмдэг бөгөөд таны дархлааны систем үрэвсэлтэй тэмцэж байгаагийн илрэл. Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй. Хэрвээ өвчин даамжирч байгаа бол эмчид хандахаас өөр аргагүй, харин жирийн ханиад, бага зэргийн шарх сорвийг эдгээхэд зөв хооллолтоор анагааж болно.
1. Цоохор майлз
Цоохор майлзад агуулагдах апигенин гэх бодис үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Үрэвслийн явагдаж байгаа газруудад илүү үйлчилгээ үзүүлэн өвчин намдааж, улайлтыг багасгана. Мэдрэгдэхүйц үр дүнд хүрэхийг хүсвэл өдөрт 50 грамм цоохор майлз хүнсэндээ хэрэглээрэй. Бие организм дахь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй 8 хүнсний бүтээгдэхүүн
2. Ананас
Ананасанд С аминдэм болон энзим бромелайн ихээр агуулагддаг бөгөөд лейкоцитийн үйл ажиллагааг идэвхжүүлж үрэвсэлтэй тэмцдэг. Мөн өвчин намдаах бодис агуулагддаг тул тамирчид нэмэлт тэжээл байдлаар өргөн хэрэглэдэг. Тамирчид ачаалал их авдаг бөгөөд элдэв үрэвсэлд өртөх нь амархан байдаг ажээ. Бие организм дахь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй 8 хүнсний бүтээгдэхүүн
3. Цагаан гаа
Цагаан гаад агуулагдаж байдаг гингерол гэх бодис нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдгээс гадна цагаан гааны сэнгэнэсэн-гашуувтар амтыг бий болгодог байна. Судас тэлж цусан хангамжийг сайжруулдаг тул үрэвслийг дарах чадалтай. Бие организм дахь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй 8 хүнсний бүтээгдэхүүн
4. Загасны тос
Загасны тосонд маш их хэмжээний омега-3 агуулагддаг бөгөөд үрэвслийг биеэс гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг. Үе мөчний үрэвсэлтэй хүмүүсийг загасны тос хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөдөг, бас нэгэн хувилбар нь тосны агууламж өндөртэй загас хүнсэндээ хэрэглэж болно. Бие организм дахь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй 8 хүнсний бүтээгдэхүүн
5. Куркума
Куркума гэх шар өнгөтэй хоол амтлагч нь маш их ид шидтэй. Куркума эсвэл куркума ихээр агуулагддаг карриг байнга хүнсэндээ ашигласнаар нүд орчмын үрэвслийг багасгах, нарны туяаны хордлогоос нүдээ хамгаалж чаддаг байна. Бие организм дахь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй 8 хүнсний бүтээгдэхүүн
6. Жимсгэнэ
Архаг үрэвсэлтэй хүмүүсийг эмч нар өдөр тутмын хүнсэндээ шинэ болон хөлдөөсөн жимсгэнэ байнга хэрэглэхийг зөвлөдөг байна. Бөөрөлзгөнө, аньс, нэрс гээд төрлийн хувьд маш өргөн сонголттой, эдгээр жимсгэнэд эллагений хүчил агуулагддаг бөгөөд хүчтэй антиоксидант болж өгдөг ажээ. Бие организм дахь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй 8 хүнсний бүтээгдэхүүн
7. Лууван
Лууван бусад улаан хүрэн өнгөтэй ногоонуудын адил А аминдэм болон бета-каротиноор баялаг. Чухам эдгээр бодисууд цусан дахь үрэвслийг багасгадаг юм. Гэхдээ нэг анхаарах зүйл бий, лууванг халуун хэмд боловсруулах явцад шим тэжээлээ алддаг ажээ. Бие организм дахь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй 8 хүнсний бүтээгдэхүүн
8. Бүйлс (almond)
Бүйлсэнд хэд хэдэн тослог хүчил агуулагдаж байдаг бөгөөд өвчин намдаах, үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлдэг. Энэ бол маш олон удаагийн анагаахын шинжлэх ухааны судалгаан дээр батлагдсан юм шүү. Дараагийн ид шидтэй самраар макадамия, удаах нь хушга орж байна.