ТАВАН минутанд маникюр хийж сурцгаая

2016 оны 3 сарын 16

Тав, аравхан минутын дотор нүүрээ будаж, үсээ янзлах гэдэг маш амархан болсон. Харин маникюрийн хувьд... арай л хэцүү. Секунд бүр үнэтэй яарч байгаа үед хормын дотор хумсаа янзлаад гарна гэдэг бол тийм ч хялбар биш. Гэхдээ цаг хугацаа хэмнэхэд туслах хэд хэдэн нууцыг тайлья.

Маникюр бол таны дүр төрхийн маш чухал илэрхийлэл. Хумс сайхан бол гар сайхан харагдана. Харин хумсаа сайхан харагдуулахын тулд “хөдөлмөрлөх” хэрэгтэй болно.

Экспресс хатаалга

Хумсаа будна. Ингэхдээ ердийнхөөр сууриа түрхэж, будгаа хоёр давхарлан тавиад топ-оор бүрлэг хийнэ. Дараа нь түргэн хатаахын тулд мөстэй хүйтэн усанд хурууныхаа үзүүрийг дүрнэ.

Илүү гаргаад будчихвал ...
Хумсаа будаж байтал гар салгалаад илүү гаргаад будчих тохиолдол байдаг. Үүнийг дараа нь ацтоноор арилгачихаж болно. Лакаа түрхэхийнхээ өмнө хумсныхаа махыг авч, арьсаа тойруулах вазелин түрхэнэ. Энэ цаг хугацаагаар шалгарсан арга нь арьсан дээр түрхэгдсэн лакыг хатах боломж олгохгүй ба дараа нь усаар угаагаад арилгачиж болно.
 
Толигор гадаргуу

Энэ зөвлөгөө этгээд сонин санагдаж мэдэх ч үр дүн сайтай. Хумсаа будсан даруйдаа санамсаргүй юманд шүргэж будгаа баллах үе байдаг. Харин нөхцөл байдлыг засахын тулд тухайн газраа лакнаасаа бага зэрэг түрхээд жигд бүрхэхийг хүлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30206
0 эможи
keyboard_arrow_up