Унтдаг зарим байрлал эрт үрчлээтэхэд нөлөөлдөг

2016 оны 3 сарын 14

1. Нарнаас зайлсхий.

Гоо сайханчид үргэлж л "SРF" гээд давтаад байдгийн учир нь залуу сайхан арьсаа удаан хадгалаасай гэж хүсдэгийнх юм шүү дээ. Нарны хорт туяа бол хөгшрөлтийн номер нэг шалтгаан.

2. Тамхиа зүгээр л хугалчих.

Хайран юм! гэж дараа нь халаглах ч хэрэггүй. Хааяа ш дээ гэж өөрийгөө тайтгаруулдаг нарийхан уртууд чинь чамайг алхам алхмаар үрчлээ рүү хөтлөж байгаа. Тамхины ялгаруулдаг хорт бодис нь арьсыг бүрдүүлэгч эластин болон коллагеныг гэмтээдэг.

3. Хангалттай унтаж амар.

Эмэгтэй хүн сайн унтаж амарвал НGН буюу арьсыг илүү нягтрал сайтай, уян хатан, толигор байлгах гормоны ялгарал ихэсдэг аж.

4. Дээшээ харж унт.

Бидний унтдаг зарим байрлал хацар, эрүү болон духыг эрт үрчлээтэхэд нөлөөлдөг байна. Тиймээс үргэлж дээшээгээ харж унтаж бай.

5. Битгий оний.

Орондоо ном уншихдаа, зурагт үзэхдээ зүүдэг харааны шилтэй бол. Нүүрний булчинг буруу ажиллуулдаг хөдөлгөөнийг тогтмол хийх нь үрчлээтэх магадлалыг нэмэгдүүлдэг.

6. Биеэ тогтмол хөдөлгөөнтэй байлга.

Хөлсөө гартал сайхан гүйсний дараа хацар халуу оргиж, бүх бие хөнгөрдөг дөө. Энэ нь биеийн хуралдсан шар ус тарж, зүрхний үйл ажиллагааг эрчимжиж, цусны эргэлт сайжирч байгаагийн шинж юм. Тиймээс хөгшрөлттэй "баатарлаг" нь аргагүй тэмцэх төлөвлөгөөний чинь нэг хэсэгт дасгалын төв, усан бассейн, бүжгийн клубын аль нэг нь заавал багтах ёстой.

7. Хөгшрөлтийн эсрэг өөрт тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглэ.

Хөгшрөлтийн эсрэг гэж хаяглагдсан бүтээгдэхүүнүүдээс өөрийнхөө арьсны онцлогт тохирох төрлийг иж бүрдлээр нь авч хэрэглээрэй. Арьсны гүний мембраны тогтворжилтонд нөлөөлж, задралын процессийг багасгадаг найрлага бүхий бүтээгдэхүүнүүд нүүрийг чанга, гөлгөр байдлаа удаан хадгалахад тусалдаг аж.

8. Сэтгэлээрээ залуу бай.

Би хөгширчихсөн юм чинь гээд задгай партинууд дээр "Going" дарахаа больж болохгүй ээ л гэсэн үг. Бас өөрөөсөө дүү залуучуудын сээтэгнэсэн харцны хариуд "аниагийн хялайлт" өгөхийн оронд эелдгээр хүлээж аваад инээмсэглэдэг байх хэрэгтэй гэсэн үг юм. Үргэлж л ямар нэг аяллын төлөвлөгөө гаргаж, шинэ юм сурахаа өөрийнхөө насаар хязгаарлахгүй байвал гаднаасаа ч мөнхийн 25-тай юм шиг гялалзах болно.

9. Өнгөлөг хүнс сонго. Хоолны цэсээ тод өнгөөр дүүргэ.

Хэдэн жишээ нэрлэе: нэрс, гүзээлзгэнэ, улаан чинжүү, киви, лийр, алим, бэрсүүт жүрж, хад, хүрэн манжин зэрэг уруулыг өнгөөрөө будаж орхидог тод хүнснүүдэд чамайг яг өөрсөд шигээ цоглог, өнгөлөг байлгах ид шид бий. Хөгшрөлтөес зугатана гэдэг нь, айж хулчийна гэсэн үг биш. Харин араас хөөгөөд л ирмэгц нь арга хэмжээ авч, өөрийгөө халамжилж, муу сайн үрчлээ, нөсөө толбо, арьсны сулралуудыг хойноос чинь гүйцэх аргагүй болтол хол тасар гэсэн үг шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30073
0 эможи
keyboard_arrow_up